УЭЛЬСИЙН БАГ "В" ХЭСГИЙГ З ОНООТОЙ ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭВ

2016-06-12  

Англи, Орос, Словак, Уэльс. Энэ хэсгийг Англичууд тэргүүлнэ, хоёрт нь хэн орох вэ? гэдэг бол асуудал гэж мэргэжилтнүүд үздэг. Словакийн баг сайн. Тэдний олон тоглогч европын багуудад тоглодог. Оросууд 2018 онд эх орондоо дэлхийн хөлбөмбөгийн аваргыг зохион байгуулах тул багаа бүхий л талаар бэлдэж, дэмжиж буй. Гадаад дасгалжуулагч аваад "бүтэхгүй нь" гээд ЦСКА-гийн Слуцкийг ерөнхий дасгалжуулагчаар томилсон. Тэр эхний даалгавраа амжилттай биелүүлж, Оросын багаа ЕВРО-2016-д шалгаруулсан. 

Өнөө өглөө бас нэгэн сорилтыг амжилттай туулж, эхний оноогоо авлаа. Гэсэн ч Оросын Алан Зугуев тэргүүтэй гол довтлогчид нь бэртэл авсан тул хол явна гэх итгэл багатай. Харин энэ хэсгийн сүүлийг мушгих тооцоонд байсан Уэльсийн баг дараагийн шатанд шалгарах томоохон алхмаа хийж чадлаа. Тэд цөөхөн довтолсон боловч, үр дүн сайтай байлаа.

Реал Мадридын довтлогч Бале 2 гоол хийснээр Словакийн багийг буулгаж авлаа. Бале дэлхийн хэмжээний, маш осолтой довтлогч гэдгээ бас харууллаа. Тэр мэргэн буучдын эгнээг 2 гоолтойгоор, баг нь 3 оноотойгоор хэсгээ тэргүүлж эхлэв.

Энэ хэсгээс хоёроор гарах баг нь Англи : Словакийн багийн тоглолтын дүнгээс хамаарах боллоо гэж хорхойтнууд үзэж байна. Английн багийн хувьд маш залуу багийг авчирсан. Тэдэнд туршлага л дутна. "Английн баг маш залуу баг. Дундаж нас 25. Тэд туршлага багатай. Гэхдээ тэдний тэмүүлэл, эрч хүч, хурд, залуу нас нь үгүйлэгдэх туршлагыг нөхөх болно" гэж Английн дасгалжуулагч Рой Ходсон онцоллоо. Сүүлчийн нэмэлт цагт гоол алдаж, тэд тэнцсэн. "Тоглолтын турш бид давамгайлсан. Гоол ч хийсэн. Нэмэлт цагт хожлоо алдлаа. Хожлын оноогоо алдсан ч, тоглолтын үр дүнд сэтгэл хангалуун байна" гэж Ходсон тоглолтоо дүгнэлээ.

 

Тоймч Э.БАЛЖИННЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?