МАНЧЕСТЕР СИТИ БАГИЙН ХАМГИЙН ТОМ ШИЙТГЭЛ НЬ ПЕП ГВАРДИОЛЛАГ АЛДАХ ЮМ

2023-02-13  
May be an illustration of one or more people
Английн хөлбөмбөгийн Премьер Лигийн түүхэн дэх хамгийн том дуулиан дэгдлээ. Сүүлийн 5 улирлын 4-д нь аваргалсан МСИ баг Премьер Лигийн Санхүүгийн Шударга Тоглолтын дүрмийг зөрчсөнөөс үүдсэн шуугиан улам газар авав. Английн Премьер лигээс томилогдон ажилласан мөрдөн шалгалтын дүнд “Манчестер Сити” клуб нь 2009- 2010-аас 2017- 2018 оны улирлын хооронд нийтдээ 100 гаруй удаа санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон байна. Уг шалгалтын дүнг эсэргүүцэн МСИ багийн удирдлагууд өнгөрсөн Баасан гарагт мэдэгдэл гаргасан учир Премьер Лигийн зүгээс хараат бус хороо байгуулж, үнэхээр зөрчлүүд гаргасан эсэхийг хянуулах болжээ. Улмаар дөрвөн жилийн турш хийсэн шалгалтын зөрчлүүд батлагдвал МСИ багт шийтгэл ногдуулах болно гэдгээ мэдэгдлээ.
"МСИ баг нь хөрөнгө чинээ ихтэй учир тэдэнд мөнгөн торгууль оногдуулах нь оновчтой шийдэл биш. Мэдээж торгууль тавих болно. Гол нь тус багт мэдэгдэхүйц шийтгэл оноох ёстой. Тухайлбал, Английн хөлбөмбөгийн дээд лиг болох Премьер Лигт тоглох эрхийг нь хасах, үлдээлээ гэхэд зохих хэмжээний оноогоор торгох, өнгөрсөн хугацаанд олсон амжилтыг нь хураах зэрэг арга хэмжээ авбал зохино" гэж шалгалтын комисс үзэж буй аж.
- Санхүүгийн шударга тоглолтын дүрмийг зөрчсөн эсэхийг би мэдэхгүй. Энэ бол миний мэдлээс давсан асуудал. Би багийн удирдлагадаа л итгэдэг. Бидний үүрэг бол амжилт гаргах. Бид өнгөрсөн 5 улиралд 11 цом өргөсөн. 4 удаа Премьер Лигт түрүүлсэн. Багийн амжилтанд сайн тоглогч маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс би сайн тоглогчийг багтаа авах ажлыг дэмждэг. Түүнийг нь багийн удирдлага зохицуулдаг. Дүрэм зөрчсөн нь тогтоогдвол мэдээж зохих шийтгэлийг оноож л таарна гэж Пеп Гвардиолла ВВС-д хэллээ.
Ийнхүү багийн удирдлагын санхүүгийн зөрчлийг тойрсон шуугиан нь МСИ багийн ирээдүйд шууд нөлөөлөх хандлагыг бий болголоо. Тус багийн гол гол тоглогчид болон, дасгалжуулагч Пеп Гвардиоллаг ч өөр багууд татах ажиллагааг аль хэдийнээ эхлүүлжээ. Тухайлбал Пеп Гвардиоллаг Бразилийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах саналыг энэ өдрүүдэд тавьж, эхний уулзалтаа хийж амжсан байна.
- МСИ баг бол ямар ч торгуулийг төвөггүй давна. Хамгийн том шийтгэл нь Пеп Гвардиоллаг алдах явдал юм гэж Ангийн Sun сонин бичлээ.
Зөвхөн ПЛ төдийгүй, Аваргуудын Лигээс ч МСИ багийг хасах магадлал өндөрссөн нь МСИ багийн нийт тоглогчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж эхэлжээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?