ИД БАРИЛДАЖ БУЙ БӨХЧҮҮД ШАЛДИР БУЛДИР РЕКЛАМ, НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОХ НЬ АМЖИЛТАНД НЬ ТААРУУХАН НӨЛӨӨЛЖ БАЙНА

2023-02-24  
May be an image of 3 people and people standing
May be an image of 2 people, people sitting and people standing
Цол ахихын төлөө ид барилдаж буй бөхчүүд шалдир булдир гурил, будаа, баншны рекланд тоглох, улс төрийн сурталчилгааны зорилгыг агуулсан эрээн алаг нэвтрүүлэгт оролцох эсэхээ тунгаах цаг болжээ. Таван төгрөг дутлаа гэж үү, дүр төрхөө сануулах үгүйлэгдлээ гэж үү? Юу л бол??? Ойрын жишээ дурдъя. "Улаанбаатар гурил" компани болон чацарганын рекламанд тоглосон Бүрэнтөгс аварга томоохон барилдаанд үзүүр түрүүнд хүрэхээ больсон. Аварга маань цагаан сарын барилдаанд аймгийн арслан Бумбаярт тэр доор даваанд унасан. Хангай арслан ч гэсэн телевизийн рекламанд тоглосон нь зөвийг авчирсангүй. Цагаан сарын барилдааны шөвгийн дөрөвт өвдөг шороодсон.
Олны дэмжлэгийг хүлээсэн улсын арслан Орхонбаяр Монгол улсын ерөнхий сайд Оюун-Эрдэнийн урхинд орж, сурталчилгааны нэвтрүүлэгт оролцсоноор бас өөдөлсөнгүй. Тэрбээр бага шөвөгт улсын харцага Зоригтбаатарт давхар хамуулан унасан. Үүнээс үзвэл ид барилдаж буй үедээ элдэв шалдир булдир реклам, алаг эрээн нэвтрүүлгээс хол явах нь бөхчүүдэд ээлтэй бололтой.
Амжилтаа ахиулья л гэж бодож буй бөхчүүд байгаа бол Баянмөнх, Мөнхбат, Бат-Эрдэнэ аваргаас суралцах нь гэмгүй аж.
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хэнтий:Ёстой үнэн хэлжээ. Ер нь тэгээд монголчуудын үндэсний баяраар нь үндэснийх нь эрхэмлэн дээдэлдэг аварга, арслангуудаар нь пиар хийдэг 9 тэй байх ч гэж дээ. Монголчууд үндэсний баяраараа ядаж сонгуулийн нэвтрүүлэг үзмээргүй байнаш дээ. Бүх сувгаар зэрэг гаргаад л балайтах юм. Энэ 9 бол Монголчуудыг бодох өчүүхэн ч сэтгэлгүй болох нь тодорхой байна. Үтэр түргэн зайлж үзээсэй. МАНынхаан 2023-02-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?