СУРТАЛЧИЛГААНЫ САМБАР СҮЙТГЭВЭЛ САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

2016-06-13  

Сонгуулийн хуульд зааснаар энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаа, ухуулах самбарыг цавуулаг зүйл ашиглахгүйгээр гудамж, гэрлийн шон, ухуулах байрны хана зэрэгт тогтоосон.

Мөн нэр дэвшигчид гудамж, талбайд хөлтэй самбар хийж, шонд байрлуулах тусгайлсан төмөр бэлдцийг захиалан хийлгэсэн юм.

Тэгвэл сонгуулийн сурталчилгаа эхлээд хоёрхон хонож байхад өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг сүйтгэсэн, урсан тохиолдол хэд хэд гарчээ. Иймээс цагдаагийн байгууллагаас гомдлын дагуу шалгаж, дээрх үйлдлийг хийсэн этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгийг анхааруулж байна. Нэр дэвшигчийн самбарыг урсан этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна. Энэ нь нэг сая 152 мянган төгрөгөөс нэг сая 536 мянган төгрөгийн торгууль байх юм.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?