НУУГААД, ДАЛДЛААД БАЙСАН 10-Р БОГДЫГ ЗАЛАХ ЯВДАЛ НААШИЛЖЭЭ...

2023-03-03  
Далай ламын 2016 оны айлчлалын үед хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр X Богд Жавзундамба хутагт Монгол Улсад мэндэлсэн болохыг XIV Далай лам олон нийтэд зарлаж байсан цагаас хойш нэгэнт 7 жил өнгөрчээ. Энэ хүүхдийг нууцлах, өнөөг хүртэл 10-р Богдоор залахгүй байгаа нь өөрөө асуудал болжээ. 14-р Далай лам:- Нэг талаас би Далай лам. Хоёрдугаарт би Есдүгээр Богд Жавзамдамба хутагттай жаахан байхаас нь нөхөр байсан болохоор дараагийн төрөл тодруулах нь надад гарцаагүй үүрэг болж ирсэн юм. Есдүгээр Богдын дараагийн дүр Монголд мэндэлсэн байгаа шинж тэмдэг илэрч байна. Одоогоор жаахан хүүхэд учраас нийтэд зарлах шаардлагагүй болов уу гэж харж байна. Гурав, дөрөв, таван нас хүрэх үед бодолцох хэрэгтэй" гэх мэдээллийг өгч байсан юм. Он цагаар нь хөөвөл энэ хүүхэд өдгөө 10 нас шүргэж байгаа болов уу. Өнөөг хүртэл нууцалсан тэр хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалж, өнөөг хүртэл АНУ-д амьдруулдаг, тун удахгүй 10-р Богдоор залах гэж буй мэдээллийг Control.mn сайт өнгөрсөн онд хүргэж байсан. 10-р Богдоор тодроод буй уг хүүхдийн эмээ нь Монголд уул уурхайн томоохон компани эзэмшдэг, санхүүгийн эрх чөлөөндөө хүрсэн, улс төрд ч нөлөөтэй нэгэн гэдгийг бас дурдсан. Харин энэ тухай бичих нь эмзэг сэдэв болдог учраас нэр ус дурдахаас татгалзав. Элдэв газраас гомдол гаргаж, Цагдаагийн шалгалт, байцаалт салдаггүй юм билээ.
Тэгвэл News.mn сайтад Монгол Улсын Их Сургуулийн Антропологи- археологийн тэнхимийн багш Лхагвадэмчигийн өгсөн ярилцлагаас үзвэл 10 дугаар Богдыг залах үйл явц наашилж, зарим нэг мэдээлэл захаасаа дэлгэгдэж эхэлжээ гэж бодогдлоо. Учир нь Лхагвадэмчиг бол Монголдоо шашин судлалаар тэргүүлэгч, 14-р Далай ламтай хамгийн ойр хүний нэг юм. Тэр утгаараа түүний байр суурь бол Гандантэгчинлэн хийдийн байр суурьтай зөрчилдөхгүй гэж таамаглана.
Ер нь, 10-р Богдыг тодруулахад Монголын улс төрчид, АНУ-ын нөлөө, чиглэл дор ажилласан, улмаар ажиллаж байх магадлал бас өндөр юм. АНУ-ын талыг баримтлагч Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа Есдүгээр Богд Жавзандамба хутагтад ( 2009 онд) Монгол улсын иргэншил олгож, Монголын шашины тэргүүнээр томилж байсныг Монголчууд санаж буй гэдэгт итгэнэ. 9-р Богд Монголд ирээд дөрөвхөн сарын дараа хорвоогийн мөнх бусыг үзүүлж байсан. Түүнийг таалал төгссөнөөс 7 жилийн дараа 14-р Далай лам Монголд айлчилж, түүний хойд дүрийг тодруулсан. Мөн одоогоос хоёрхон жилийн өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Монгол улсад үндсэндээ шашины айлчлал хийснийг санахад илүүдэхгүй. Тиймээс Аравдугаар Богдыг залах явдал нь Есдүгээр Богдтой мэдээж салшгүй холбоотой юм.
" IX Богд Жавзундамба хутагт таалал барихдаа гэрээслэл үлдээсэн бөгөөд уг гэрээслэлд миний удаах дүр Монгол Улсад төрнө, дараагийн дүрийг миний багш XIV Далай лам тодруулна, X дүрийн Богд Жавзундамба хутагт улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй, зөвхөн шашин номын ажил эрхэлнэ гэж буй. IX Богд Жавзундамба хутагтын өөрийн хүсэлт, гэрээслэлийн дагуу XIV Далай лам тодруулсан гэж бодож байна" гэж Лхагвадэмчиг хэлсэн байна. Үүнээс үзвэл олон жилийн өмнө 10-р Богдыг тодруулсан гэдэг нь нэгэнт ил боллоо.
" XIV Далай ламын буддын шашны ертөнц дэх нэр хүнд, нөлөө өндөр тул XIV Далай ламын тодруулсан дүр нь мөн тэр хэмжээгээр нэр нөлөөтэй, шашны хууль ёсны баталгаатай байх юм. Мэдээж дараа дараагийн дүрийг Монгол Улс өөрөө тодруулаад явж болох тодорхой арга зам хувилбар байж болох" гэж Лхагвадэмчигийн хэлсэн үг урд хөршид таатай сонсогдоогүй байх талтай.
10-р Богдыг залах явдал тэгвэл яагаад өдий хүртэл саатаад байна вэ? гэдэг нь өөрөө асуудал. Хамгийн гол саад тотгор нь Хятад улсаас ирж буй улс төр болон эдийн засгийн дарамт, шахалт гэж ойлгож болно. Хятад улс - 14-р Далай ламын зөрчил. 10-р Богдыг залбал Хятад улс хилээ хаах эрсдэлтэй Монгол улс тулна. Тэгснээр Монгол улсын санхүү төсвийг бүрдүүлэх крант давхар хаагдах аюултай. Тиймээс Монгол улс дангаараа энэ шийдвэрийг өнөө хүртэл гаргаж чадалгүй өнөөг хүрсэн.
Энэ саад, хаалтыг үгүй хийхийн тулд АНУ-ын ерөнхийлөгч ч оролцсон гэж үзэж болох. " 2020 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп хууль болгон, АНУ-ын Конгрессоос баталсан “Tibet Policy and Support Act” хэмээх баримт бичигт “Далай ламын залгамжлагч эсвэл хойд дүрийн талаарх бодлогын мэдэгдэл” (Statement of Policy Regarding the Succession or Reincarnation of the Dalai Lama) гэсэн бүлэг бий. Уг бүлэгт “БНХАУ-ын засгийн газар эсвэл өөр улсын засгийн газар XIV Далай лам болон ирээдүйн Далай ламын залгамжлагч эсвэл хойд дүрийг тодруулах үйл явцад хөндлөнгөөс оролцох нь Төвдийн буддын шашинтнуудын болон Төвдийн ард түмний шашны язгуур эрх чөлөөг зөрчсөн хэрэг болно.” гэж заасан нь, яг 10-р Богд гэж хэлээгүй ч, утга санаа нэг гэж үзэж болох.
Богд Жавзундамба хутагт бол түүх болон шашны хувьд авч үзэх бол буддын шашны тэр дундаа Их хөлгөн, Очирт хөлгөний уламжлал бүхий улсуудын хувьд нөлөө бүхий лам нарын нэг гарцаагүй мөн.
Лхагвадэмчиг : " Өнгөрсөн түүхийг хэн өөрийн хяналтад авна, тэр ирээдүйг захирна” гэж үг байдаг. Нэг талаас түүх бичвэр бол улс төрийн бичвэр байдаг гэж ярилцлагаа төгсгөсөн байна. Түүнээс үзвэл 10-р Богдыг тодруулах, залах явц нь Монголын улс төрчдийн бичвэр ч байж болох юм.
Ямар ч гэсэн 7 жилийн өмнө тодруулсан 10 дугаар Богдыг залах үйл явц наашилсан гэж харж болох нь..
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Тэрсүүтийг номогтгогч:Дээрхийн Гэгээнтэнг Төрийн Тэргүүн түргэн батламжлаасай 2023-06-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?