УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛИЙН ГОЛ КОНЦЕПЦИ НЬ ГАРЧЭЭ

2023-04-18  

Ч.Сосормаа: Орчин үеийн ардчилсан улс орнууд бүхэлдээ сонгуулийн зардлыг  хязгаарлаж байна

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Энэ хуулийн төслийг боловсруулах явцдаа Монгол улс дахь улс төрийн 35 намын саналыг тусгасан байна. Энэ хууль батлагдвал гарах гол гол өөрчлөлт нь :
Нэг: -Улс төрийн намуудын хариуцлагыг дээшлүүлнэ.
Хоёр: Улс төрийн намуудыг  хөгжлийн бодлогоороо уралддаг, өрсөлддөг чиг үүрэгтэй болгоно. Тиймээс бодлогын институт болгох чиглэл рүү хандуулна.
Гурав: -Улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй болгоно. Тэгснээр  авлига, хээл хахууль, хууль бус үйлдлийг таслан зогсооно.
Дөрөв: -Улс төрийн намууд төсөв, санхүүжилтээ тайлагнадаг тогтолцоонд шилжинэ. Тэдэнд аудитын шалгалт хийдэг болохыг хуульчилна.  Намд өгөх хандивын дээд хэмжээг тогтооно. Төслөөр,  нэг хуулийн этгээд улс төрийн хүчинд нэг жилд 27 сая төгрөгөөс дээшгүй хандив , иргэн зургаан сая төгрөгөөс хэтрэхгүй хандив өргөхөөр заасан. Улмаар улс төрийн нам нь нэг данстай, тэр нь шилэн байна.
Тав:- Нийгмийн бүлгүүд, хүйсийн  тэгш оролцоог хангана.
Зургаа: -Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх үүднээс намын бүтцийг хуульчилна. Ингэснээр олон улсын жишигт нийцэх улс төрийн институт болон хөгжих боломж бүрдэнэ.
Зургаа: УИХ-д суудалгүй боловч,  идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг, сонгуульд оролцож сонгогчдын хоёроос дээш хувийн санал авсан улс төрийн намуудад төсвөөс дэмжлэг авах боломж бүрдэнэ.
У.Хүрэлсүхийн мэдүүлж буй хууль нь сүүлийн 18 жил улс төрийн нам дахь гажуудал, түүнээс улбаалсан төрийн бодлогын завхралыг засаж залруулах суурь болох магадлалтай аж. Улс төрийн намуудын гажуудлаас болж төрд итгэх иргэдийн  итгэл ч алдуурсан. Тэгвэл улс төрийн намуудын энэ хууль батлагдаж, зөв явбал төрд итгэх итгэл сэргэх төлөв ажиглагдана.
Энэ хуулийн гол ач холбогдол нь энэ л бололтой.
Эрх баригч МАН, АН-ын Монголын ард түмэнд хэзээ ч санхүүгийн тайлангаа тавьж хэвшээгүй. Тэр бүү хэл сонгуулийн үеийн санхүүжилтийг гишүүддээ ч ил болгож байгаагүй гэж "Шилэн данс ба шилэн нам" байгууллагын тэргүүн Сосормаа хэлж байсан. Санхүүжилтээс олон зүйлийг уншиж болно. Энэ бүхэн нэгд нэггүй ил болох нь шударга ёс тогтохын нэг эхлэл гэж хэлж болно.
 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?