Н.ЭНХБАЯРЫГ ЯЛГҮЙД ТООЦОХ ШҮҮХ ХУРАЛ 10 ХОНОГООР ХОЙШИЛЛОО

2016-06-13  

ЦЕГ-аас гаргасан ялын хугацаа дуусаагүй гэх дүгнэлтийг үндэслэн СЕХ-ноос МАХН-аас нэр дэвшигч, тус намын дарга Н.Энхбаярыг 2016 оны УИХ-ын сонгуульд бүртгэхээс татгалзсан юм.

Тэгвэл дээрх шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Харин өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд уг асуудлыг хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн цагдаагийн ерөнхий газрыг хариуцагчаар татах шаардлагатай гэж үзэж шүүх хурлыг 10 хоногоор хойшлууллаа.

Шүүх хурал дууссаны дараа Н.Энхбаяраас шүүхийн шийдвэрийн талаар байр суурийг нь сонслоо.

-Шүүхийн шийдвэртэй хэр санал нийлж байна вэ?

Энэ шүүх хурал хэлбэрийн хувьд зөв юм шиг боловч агуулгын хувьд санал нийлэхэд хэцүү шийдвэр байна. Аль ч талаасаа аваад үзэхэд хэлбэр агуулга хоёр таарч байх ёстой. Хэрэв аль нэг нь давамгайлбал энэ бол цэвэр тоглоом байдаг. Энэ сунжирсаар байгаад сонгууль дуустал үргэлжлэх байх. Тэгээд сүүлд нь сонгууль дууссан учир шүүх энэ асуудлыг авч хэлэлцэх боломжгүй гэж жүжиглэнэ. Үүнийг цаг хожих, дээрээс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэлдүүлэх арга гэж хэлж болно. 2009 оны өршөөлийн хуулийн 263-р зүйлээр би ялгүй болсон. Гэтэл зөвхөн цагдаагийн байгууллага л намайг ялтай гэж хардаг. Жишээ аваад хэлье л дээ. Энэ машиныг ял гэж харвал ялтай байдал бол түүний сүүдэр гэсэн үг. Гэтэл машиныг нь өршөөгөөд алга болгочхоод байхад цагдаагийн байгууллага сүүдрийг нь байна гэж зүтгээд байгаа юм. Цагдаагийн байгууллагаас өөр хэн ч үүнийг ял гэж харахгүй.

-СЕХ цагдаагийн байгууллагын бичгийг харгалзахаас гадна Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхийг харгалзаж үзэх ёстой. Хүний эрхийн үндэсний комисс нь Энхбаяр гэдэг хүн ялгүй сонгуульд нэр дэвших эрхтэй гэсэн дүгнэлтийг гаргачхаад байхад СЕХ үүнийг огт авч хэлэлцэхгүй цагдаагийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж сонгуульд оролцуулах хүмүүсийн нэрсийн жагсаалтаас хассан.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
онон:МАНАН гэж бөөн хууль бус явдлын уул уурхайнууд ингэж хүний эрхийг хааж болдог юмуу энэ бол сонгуульд оролцуулахгүй гэсэн МАНАНын арга ядсан арга байна Элбэгдорж МАНАН Энхбаяраас айсандаа сонгуульд оролцуулахгүй байна ҮХЦ ЦЕГ СЕХ МАНАНын хөл гар болж байна 2016-06-14
амар:энэ бол хууль бус шийдвэр хүний эрхийн комиисс аль хэдийнэ ялгүй гэсэн дүгнэлт гаргасан байхад МАНАН ЦЕГыг ашиглан ялтай гэсэн дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус шийдвэр Энхбаяр төрд гарснаар өөрсдийнх хийсэн булай булхайг илчилэхээс айж байна 2016-06-14
Сүмбээ:АН болон МАН-ыхан үгсэн хуйвалдаж Энхбаярыг сонгуулийн үеэр, сонгууль дуустал саатуулж, сунжруулах зорилготой байсан. Тэр зорилгодоо ч хүрлээ. Гэхдээ цаашид Энхбаярыг улс төрийн золиос болгож чадахгүй, Үнэнээр явбал үхэр тэргээр ч туулай гүйцдэг юм. 2016-06-14
гарьд:АН нам өөрсдийн эрх ашигийн төлөө ардчилалын үргэлж уланда гэшгэлж байх юм хүний үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийг зөрчиж дандаа хуулийг гууль болгож байдаг шүү дээ анхнаасаа сонгуульд оролцуулахгүй гэсэн санаа 2016-06-14
Цээгий:Энхбаярыг сонгуульд оруулахгүй гэж бүх талын аргаа хэрэглээд амжилт олоогүй болохоор эцэст нь хуулийг нь дураараа тайлбарлаж байгаад оруулаагүй .Мөн ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж Элбэгдорж бас л хуулиндаа өөрчлөлт оруулаад 6 сараас дээш хугацаанд гадаадад байсан бол өрсөлдөх эрхгүй болгочихсон.Элбэгдорж МАНАН гарууд Энхбаярыг төрд гархаас ингэтлээ их айж байгаа нь цаанаа учиртай. 2016-06-14
Болд:Ардчилалын гол суурь зарчим нь хүний эрхийг дээдлэх байдаг.Гэтэл АН гэж эх орноо худалдагчдын бүлэг энэ төр засгийн бодлогыг шүүмжилж эсргүүцэж байгаа тэдний үнэн төрхийг олонд дэлгэчихвий гэж айсандаа Энхбаярыг гарагхгүй гэсэн бодлоготой явж байгаа нь тэдний хийж байгаа ажлаас харагдана. 2016-06-14
амар:энэ МАНАНын засаглалын үед АРДЧИЛАЛ нэрийн бөөн булхай луйвар цэцэглэж байна хүний эрхийг инэгж ноцтой зөрчиж байгаа юмнуудад хүлээлгэх хариуц**** хариуцлагын тогтолцоо гэж ер алга СЕХ ЦЕГ МАНанын гар хөл болж бусдын эрхийг ноцтой зөрчиж байна 2016-06-14
Болд:Ардчилалын гол суурь зарчим нь хүний эрхийг дээдлэх байдаг.Гэтэл АН гэж эх орноо худалдагчдын бүлэг энэ төр засгийн бодлогыг шүүмжилж эсргүүцэж байгаа тэдний үнэн төрхийг олонд дэлгэчихвий гэж айсандаа Энхбаярыг гарагхгүй гэсэн бодлоготой явж байгаа нь тэдний хийж байгаа ажлаас харагдана. 2016-06-14
Лувсан:МАНАН бол хэрхэн улсаа хөгжүүлэхгүй байх вэ ? яаж ард иргэдийгээ харанхуй боловсролгүй байлгаж бэлэнчлэх сэтгэлгээнд нь үлдээж саналыг нь худалдаж авах вэ гэдэгт л хамаг анхаарлаа хандуулж ажилладаг.Тэд ард түмэнд юу хэрэгтэй ,улс оронд юу хийх нь чухал вэ гэдгээ өдийг хүртэл ойлгож ухаж ойлгоогүй хүмүүс .Тийм ч учраас улсаа хөгжүүлье гэсэн нэгнээ ингэж хавчин гадуурхаж байгаа хэрэг. 2016-06-14
БАТ:Хэрхэн яаж ажил хийх вэ гэхээрээ толгой нь ер ажилладаггүй, харин яаж тендер авах , хэнийг гэмтэн болгох вэ гэдэг дээр л тархи толгой нь сайн ажиллана гэж жигтээхэн.УИХ, ҮХЦ, ЦЕГ ,АТГ, СЕХ гээд бүх л байгууллагынх нь дарга цэрэг нь МАНАН-н гар хөл болчихсон учраас хэзээ ч зөв шийдвэр гаргахгүй .Энэ нэр төрийн шүүх хурлаас бэлээхэн харагдаж байна. 2016-06-14
Раш:Элбэгдорж болон МАНАН.гийн луйварчид Энхбаяр байтугай ард түмний эрх ашиг, эрх чөлөөнд халддаг, хуулийг гууль болгодог. Өөрсдөд нь хууль үйлчилнэ гэж байхгүй, уснаас хуурай гардаг сурчихсан 4 жил мэргэшсэн мэргэжлийн луйварчид. Сонгуулийг Энхбаяргүйгээр аргацааж дуусгахын тулд чадах бүхнээ хийж байна 2016-06-14
bi mongol hvn:Ardchilsan nam sheesen goojih ****haad enhbayraas aigaad tchatsag tsarailj bn da 2016-06-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?