НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ МОНГОЛЫН УЛС ТӨРД ТОГТСОН

2023-06-22  

 Улс төрийн намын гол зорилго нь Засгийн эрх барихад оршдог. Монголд Засгийн эрх барихын төлөө 35 нам өрсөлддөг нэртэй боловч, нэдэртээ МАН, АН гэсэн хоёрхон нам л Засгийн эрхийг өнгөрсөн 33 жилийн ээлжлэн барьж ирсэн түүхтэй. Эвслийн Засгийн газар байгуулагдсан цөөн тохиолдолд МАХН, ИЗН, МҮАН, БНН, Эх Орон зэрэг намуудын лидер гишүүдэд ганц нэг сайдын суудал оноогдож байв. Гэхдээ сүүлийн хэд хэдэн сонгууль, ялангуяа 2016- 20, 2020- 24 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй олонхи суудал авснаар нэг намын дарангуйлалд Монгол.улс шилжиж, олон нам, ардчиллын тогтолцоо нурсан. Энэ нь нөгөө талаар ард иргэдийг сэрээж, эсэргүүцлийг дээд чинээнд тулгасан. Зул бөхөхийн өмнө бадамладаг. Яг л ийм процесс улс төрд өрнөж буй. Эрх баригч МАН-д итгэх итгэл буурч, ирэх сонгуулиар ялагдах хэмжээнд хүрснийг сүүлийн хэд хэдэн судалгаа харуулсан учир МАН ээлжит улс төрийн манёвр хийж буй нь Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт юм. МАН-ын хүч түрэн хийж буй буй дээрхи өөрчлөлтийг гартаа тамга атгасан "Гудамжны" гэх тодотголтой улс төрийн жижиг намуудын дарга нар дэмжиж буй нь ч цаанаа учиртай. Наанаа санал шударга хуваарилагдана гэж тайлбарлаж буй ч, цаад санаа нь УИХ-д сонгогдчих жижиг намын намын дарга нарын хүслийг хангаж, дэмжлэг авах эрх баригч МАН-ын улс төрийн дэглэлт. Сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, гишүүдийн тоог 48-аар нэмэхээр тогтсон. Энэ бол ирэх сонгуульд дахин олонхи болж, Засгийн эрхийг үргэлжлэн барих МАН-ын улс төрийн тоглоомын дүрэм. Монгол улсын хөгжлийг хангахын тулд хамгийн түрүүнд улс төрийн намуудын хариуцлагыг дээшлүүлж, ёс зүйтэй болгож, санхүүжилтийг нь ил болгох хамгаас чухал. Нэг ч удаа санхүүгийн тайлангаа ил гаргаагүй эрх баригч МАН-ын сүүлийн (2008-12, 2012-16, 2016- 20, 2020- 2023) санхүүжилтийг ил болгох ёстой. Ингэж байж олон зүйл уншигдаж, ил болох ёстой. Монгол улсад авилга цэцгэлсэн. Засгийн газраас сүр дуулиантай зарлаж буй " Ш" ажиллагаа нь ч Авилгыг бууруулж чадахгүй гэж нийгэм үзэж байна. Учир нь эрх баригчид, тэдний албан тушаалтнууд бол " one family" юм. "Оne family " гэдэг бол one family. Ингээд л бодчих.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?