ХУВЬЦАА ЗАРАХ ХҮСЭЛТЭЭС ӨӨР ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ИРГЭД БАНКИНД ООЧЕРЛОХГҮЙ

2016-06-14  

“Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас Эрдэнэс Таван Толгойн 322 ширхэг хувьцааг 300,000 төгрөгөөр худалдан авах тухай шийдвэр гаргасан. Иргэд өчигдрөөс эхлэн арилжааны банкуудад хувьцаагаа зарах хүсэлт гаргахаар дугаарлаж байна. Зөвхөн өчигдрийн байдлаар 185 мянган хүн банканд хүсэлт гаргажээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 16-р хороо бидний хэлж заншсанаар “Цайз, 16”-гийн Хаан банк хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэдийн хөлд дарагджээ. Үдээс өмнө оочерлосон иргэд зам хөндлөн гарч байсан талаар тэр хавийн худалдаа наймаа эрхлэгчид хэлж байлаа. Харин үдээс хойш нэлээд шингэрчээ. Банкны үүдэнд хувьцаагаа зарах хүсэлт гаргахаар оочерлосон иргэдийг хэсэг хэсгээр нь дотогш оруулж байгаа бол өөр төрлийн үйлчилгээ авах иргэд оочергүй орж байгаа юм. Үүнээс үүдэн иргэдийн дунд бага зэргийн үл ойлголцол бий болж байлаа. Харин банкин дотор бол зөвхөн нэг цонхон дээр хувьцаа зарах хүсэлтийг хүлээн авч бусад теллерүүд үндсэн үйлчилгээгээ хэвийн явуулж байв.

-ХУВЬЦААГАА ХУДАЛДАХАД ЯМАР ТӨРЛИЙН БИЧИГ БАРИМТ ШААРДЛАГАТАЙ ВЭ-

Иргэд зөвхөн иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирэхэд болох юм. Ингээд банканд оочерлож гурван хуудас хувьцаа зарах хүсэлтийг бөглөнө. Өөрт нэгийг авч үлдэж үлдсэн хоёр хувийг банкинд өгснөөр таны хүсэлт идэвхжиж мөнгө дансанд орохыг л хүлээх юм. Оочер хүлээж байгаа иргэдээс хувьцаагаа зарах нь зөв гэж бодож байна уу? гэж асуухад дийлэнх нь “Зөв буруу эсвэл сонгуулийн шоу байсан ч хамаагүй хямралтай байгаа энэ үед мөнгөний хэрэг их байна. Бага ч гэсэн өр ширээ дармаар байна” гэсэн хариултыг өгч байлаа. Мөн иргэд гурав хувааж өгч байхаар бөөнөөр нь өгвөл юм болох нь дээр гэсэн байр суурьтай байсан юм. 

-ИРГЭД ХҮССЭН ХЭЛБЭРЭЭРЭЭ, МӨНГӨӨ ГУРАВ ХУВААЖ АВНА-

Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас хувьцааны мөнгийг олгох ажлыг хүүхдийн мөнгө олгодог зарчмаар зохион байгуулж, олгох юм. Тодруулбал, иргэн хүсэлтээ гаргасан өдрөөс хойш долоо, долоо хоногийн зайтай гурав хуваагдан хувьцаа зарсан мөнгө дансанд нь орохоор зохицуулжээ. Мөн иргэд мөнгөө интернет банк, карт, ATM зэргийг ашиглан хүссэн хэлбэрээрээ авах боломжтой. Зах зээлд гэнэт их хэмжээний бэлэн мөнгө бий болгохгүйн тулд хувьцаагаа зарсан 300 мянган төгрөгийг гурав хувааж иргэдийн дансанд хийхээр болсон аж.

Монгол улсын 1.6 сая иргэн “Эрдэнэс таван толгой”-н хувьцааг эзэмшдэг.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?