-Эхний өдрүүдийн тоглолтын билет зуун хувь борлогдсон. Цаашдынх ч гэсэн сайн гүйж байна. Тоглолт бүр пиг дүүрэн үзэгчидтэй, нижигнэсэн алга ташилт дор өндөрлөж байна гэж" Тамгагүй төр" жүжгийн зохион байгуулагчид Control.mn-д мэдээллээ.
Б.Лхагвасүрэнгийн бичсэн жүжгийн зохиолыг Содонтогос англи хэл рүү орчуулжээ. Хэдийгээр жүжигчид англи хэлээр тоглохоор зургаан сарын бэлтгэл хийсэн ч, хангалтгүй байна гэж найруулагч нь үзсэн учир тайзны хоёр талын дэлгэцэнд англи тайлбартайгаар жүжгийг тоглож байгаа юм байна.
Одоогийн тоглож буй Лондонгийн Колесум театр нь дор хаяж жилийн өмнөөс тайзнаас тоглох жүжгийнхээ хуваарийг гаргадаг аж. Оросын театрын тоглолт хуваарьтай байсныг Европын Холбоо цуцалсны улмаас аз болоход тайз суларсан байна.
Э.ОТГОНЖАРГАЛ