ТАУЛОР СВИФТ VMA ХӨГЖМИЙН НААДМЫН ХАМГИЙН ОЛОН ШАГНАЛД НЭР ДЭВШЖЭЭ

2024-08-08  

 Америкийн MTV хөгжмийн сувгийн “Video Music Award-2024” наадмын /VMA/ шагналд нэр дэвшигчдийг мягмар гарагт танилцууллаа. Энэ оны шагнал гардуулах ёслолд дуучин Тейлор Свифт хамгийн олон буюу 10 шагналд дэвшжээ.

Энэ оны дөрөвдүгээр сард “The Tortured Poets Department” нэртэй шинэ цомгоо гаргасан Т.Свифт “Fortnight” дууны клипээрээ найман номинацид нэр дэвшсэнээс гадна Оны шилдэг уран бүтээлч, Шилдэг поп уран бүтээлч төрлүүдэд өрсөлдөж байна. Харин “Fortnight” дууг бүтээхэд хамтран ажилласан Пост Мэлоун есөн номинацид дэвшсэнээр Свифтийн араас бичигджээ.  

Оны шилдэг уран бүтээлч номинацид Ариана Гранде, Бэд Банни, Эминем, Сабрина Карпентер, Сиза нар мөн нэр дэвшсэн байна. Т.Свифт өнгөрсөн жилийн VMA наадмаас есөн цом хүртсэнээр нийт шагналынх нь тоо 23-т хүрчээ. Ингэснээр тэрбээр 28 шагналтай Бейонсегийн дараа хоёрдугаарт бичигдэж эхэлсэн бол 20 шагналтай Мадонна, 19 шагналтай Лэди Гага нар удаалж байна.

Энэ удаагийн наадамд А.Гранде, С.Карпентер, Эминем нар тус бүр зургаан шагналд нэр дэвшсэн бол Меган Ти Сталлион болон Сиза нар таван номинацид өрсөлдөж байна. Харин Оливиа Родриго, Тедди Свимс, Blackpink хамтлагийн гишүүн Лиза дөрвөн төрөлд нэр дэвшжээ.

2024 оны шагнал гардуулах ёслол Нью-Йорк хотын UBS Arena цогцолборт есдүгээр сарын 10-нд болно.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК, 2024 оны наймдугаар сарын 7 /AP/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?