Америкийн поп дуучин Тейлор Свифт, рэпер Пост Мэлоун нар “Fortnight” дуугаараа “MTV Video Music Awards”-ын “Шилдэг хамтарсан уран бүтээл” төрөлд шалгарлаа.
Дуучин бүсгүй мөн энэ дуугаараа "Оны шилдэг эмэгтэй уран бүтээлч" шагналыг хүртжээ.
Оны шилдэг дуугаар Сабрина Карпентерийн дуулсан "Espresso" дуу шалгарсан байна. “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг Чаппел Роан гэдэг нэрээрээ олонд танигдсан дуучин Кейли Роуз Амсттуц хүртсэн бол Өмнөд Африкийн дуучин Тайла "Шилдэг афробит" төрөлд шалгарчээ.
Үүний зэрэгцээ Кэти Перри уран бүтээлийнхээ замналын туршид үзүүлсэн амжилтаараа "Video Vanguard" шагналыг хүртлээ. Шагнал гардуулах ёслолын үеэр тэрбээр хөгжмийн ертөнцөд хөл тавьснаас нь хойших уран бүтээлийнх нь янз бүрийн өнгө аясыг харуулсан "Roar", "E.T.", "California Gurls", "Teenage Dream", "I Kissed a Girl", "Firework", "Lifetimes" гэсэн найман дууны попуригаа дуулжээ.
“MTV Video Music Awards” шагналыг 1984 онд “MTV” хөгжмийн суваг үүсгэн байгуулсан бөгөөд улмаар хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болжээ.
Энэ оны шагнал гардуулах ёслолыг Нью-Йорк муж улсын Лонг-Айланд дахь “UBS Arena”-д зохион байгуулжээ. Шагнал хүртэгсдэд "MTV" сувгийн логог дүрсэлсэн туг барьсан сансрын нисгэгчийн баримлуудыг гардуулдаг уламжлалтай.
Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. 2024 оны есдүгээр сарын 12 /DW/