Т.СВИФТ РИО-ДЕ-ЖАНЕЙРОГИЙН ТОГЛОЛТОО ХОЙШЛУУЛЖЭЭ

2023-11-20  

Шүтэн бишрэгч нь нас барсан тул Тейлор Свифт Рио-де-Жанейро хотноо бямба гарагт хийхээр төлөвлөсөн тоглолтоо хойшлуулжээ.

Түүний "Эрас" аялан тоглолтыг үзэх гэсэн хүмүүсийн тоо рекорд амжилтыг эвдэж байгаа бөгөөд олон мянган хүн аль хэдийнэ тус хотын цэнгэлдэх хүрээлэнд удаан хугацаагаар хүлээж байлаа.

Бразилд урьд өмнө хэзээ ч тохиож байгаагүй их халуун болж, өнгөрсөн баасан гарагт Риод агаарын температур цельсийн +39.1 хэмд хүрсэн тул хотын захиргаанаас сэрэмжлүүлэг гаргажээ.

"Миний шүтэн бишрэгчид, хамтран ажиллаж буй багийнхны аюулгүй байдал эн тэргүүнд тавигдах ёстой. Ийм явдал тохиолдсонд гүнээ эмгэнэж байна" гэж Т.Свифт Инстаграм хуудсандаа бичжээ. 

Тоглолтыг зохион байгуулагчдын ярьснаар, цэнгэлдэх хүрээлэнд тоглолт эхлэхийг хүлээж байсан 23 настай Ана Клара Беневидес Мачадо-гийн бие гэнэт муудсан тул түргэн тусламж дууджээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч нэг цагийн дараа нас барсан байна. Нас баралтын шалтгаан нь зүрх-амсьгалын замын цочмог дутагдал гэж оношилсон тухай Бразилын “Fohla De Sao Paolo” сонинд бичжээ. 

Америкийн поп одын тоглолт Рио-де-Жанейрод даваа гарагт  болно.

 

Эх сурвалж: РИО-ДЕ-ЖАНЕЙРО,  2023 оны арваннэгдүгээр сарын 19 /ВВС/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?