ВЕНАД БОЛОХ ТАУЛОР СВИФТИЙН ТОГЛОЛТЫГ ЦУЦАЛЖЭЭ

2024-08-08  

 Америкийн дуучин Тейлор Свифтийн тоглолт болох газарт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр хүнийг баривчилсан тухай Австрийн хууль сахиулах байгууллагаас мэдэгдсэний дараа Вена хотод энэ долоо хоногийн сүүлээр хийхээр товлоод байсан тоглолтуудыг цуцалжээ.

“Эрнст Хаппел цэнгэлдэх хүрээлэнд террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг аюулаас хамгаалах албаныхан илрүүлсэн тул хүн бүрийн аюулгүй байдлыг хангах үүднээс гурван өдрийн тоглолтыг цуцлахаас өөр аргагүйд хүрлээ” гэж Т.Свифтийн Австри дахь тоглолтыг зохион байгуулагч “Barracuda Music” компани лхагва гаргийн орой Инстаграм хуудсаараа мэдээлсэн байна. Тоглолтын тасалбар худалдан авсан бүх хүнд төлбөрийг нь буцаан олгоно гэж уг мэдэгдэлд дурджээ. Т.Свифт одоо “Eras Tour” нэртэй аялан тоглолтоо Европын орнуудад хийж байгаа юм.  

Австрийн Канцлер Карл Нехаммер мэдэгдэхдээ, тоглолтыг цуцалсан нь Т.Свифтийн шүтэн бишрэгчдийн урмыг хугалсан явдал болж байгаа хэдий ч Венад үйлдэхээр төлөвлөж байсан террорист халдлагатай холбоотой нөхцөл байдал маш ноцтой байсан гэлээ. Мөн тэрбээр учирч болзошгүй аюулыг эрт илрүүлж, тэмцэж, эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлж чадсан аюулаас хамгаалах албаныханд талархал илэрхийлжээ. 

 
 
Эх сурвалж: ВЕНА, 2024 оны наймдугаар сарын 8 /DW/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?