БИДНИЙ ШАГШААД БУЙ " ТАМГАГҮЙ ТӨР" ЖҮЖГИЙГ АНГЛИЙН СУДЛААЧ "БАЙРАНД " НЬ ТАВЬЖЭЭ.

2023-11-23  

    Монголын   түүхийг өгүүлсэн энэхүү жүжгийн тухайд хамгийн түрүүнд мэдэх зүйл юу вэ?

Энд үзүүлж  буй хаан бол Чингис хаан биш юм. Улс нь ч  тэртээх цагийн Чингисийн хүчирхэг эзэнт гүрэн биш,  Орос-Хятадын хараа нөлөө, савраас мултрахаар  зүтгэж буй жижигхэн улс үндэстэн  болсон. Харин Лондонгийн тайзнаас энэхүү жүжиг тоглох болсны учир Монгол-Англи улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой холбоотой юм байна.  Сонирхол татсан тайз засал,  70 жүжигчний  өргөн  бүрэлдэхүүнтэй тоглож буй ч  энэхүү баатарлаг, түүхэн жүжиг нь дэндүү  үнэхээр уйтгар төрүүллээ. Зохиолч  Бавуугийн Лхагвасүрэн 1998 онд бичсэн уг жүжгийн  зохиолдоо  өв залгамжлалын зовлон үүрсэн монгол  хааныг дүрсэлсэн байна. Энэхүү үйл явдлыг маш хялбархнаар, ердөө л нэг үзэгдэл ч юм уу, нэг өгүүлэмжээр харуулж болох байсныг жүжгийн эхний хагасыг  дүүргэж, дэндүү сунгажээ.

    Түүхч Жон Мэний (түүнд жүжгийн зохиолч эхнэр Тимбэрлэйк Вертенбэйкер нь тусалсан бололтой) англи хэлний орчуулга нь хэтэрхий хүнд, хэцүү зүйрлэлээр  дүүрчээ.  Өвөг дээдсийнхээ сүнсийг дуудахаас эхлээд “хөгшин” гэдэг үгийг  замбараагүй хэрэглэх, “сарны туяа тод цацруулсан царайтай” эмэгтэйг хайж буй хаан зэрэг хачин жигтэй үг хэллэг гэрчилнэ. Найруулагч Hero  Баатар нь  Колизейн тайзнаа сүрэг шувууд мэт хөдлөх  дээлтэй бүжигчдийн аварга том үзүүлбэр дээрээ хамгийн сайн ажиллаж. Гэхдээ энэ нь ч бас хачин этгээд. Нарны Цирк (Cirque du Soleil) маягийн акробат, илүүц гэмээр утаагаар тургидаг луу, сэлэмчдийн болхи тулаан.

    “Араатны хаан арслан” (The Lion King)-тай харьцуулахад хийц муутай,  зарим амьтдын баг гээд үргэлжлүүлж болох. Тулааны хөгжим нь  бөөн алдаа.  Чихэнд чийртэй тул хөгжмөө унтраахад хүргэнэ.  Жүжигчид нь бүгд гоё чамин  хувцас өмсгөлтэй.  Хувцаслалтыг нь ажвал : Цусны судал, томруулсан хөхөөр чимэглэсэн уламжлал  хувцсаа,  хар  бараан шилтэйгээр хослуулсан байх юм. Эдгээр дээр хүнд амьсгаа, сэрэл өдөөсөн ёололтын чимээг нэмбэл бүр хачин жигтэй.

Open photo

    Жүжиглэлт нь маш их уянгын халилтай. Гол дүрийг бүтээсэн Ганболдын Эрдэнэбилэг  гэгч  нь хаан гэдэг утгаараа хүчирхэг харагдаж байсан ч,  түүнээс илүү мэдээлэлтэй үзэгчдэд ухаалаг удирдагчийн дүрийг харуулах тал дээр дулимаг байв. Сугарын Болд-Эрдэнэ жигшмээр муухай сөрөг дүр,  Уртнасангийн Уранчимэг зовж шаналсан хатан,  Шадавын Доржсүрэн ээлжээ хүлээж буй дарангуйлагчийн дүрийг бүтээдэг. Эдгээрээс сүүлд дурдсан дүр нь ялангуяа тун таагүй сэтгэгдэл төрүүлдэг.

    Түүний зэрэмдэг бие нь сул дорой байдал, хорон муу санааг илэрхийлнэ. Соёлын харилцааг, ялангуяа бахархам дипломат харилцаанд үндэслэсэн соёлын харилцааг бид үргэлж дэмжих ёстой. “Төрийг” ард түмнээс дээгүүр тавих суртал нэвтрүүлгийн агуулга, эсвэл хүчийг бүхнээс дээгүүр тавьсан утгатай ийм бүтээлд үзэгчид баясна гэдэгт би лав эргэлзэж байна.

    Ийм нэгэн шүүмжийг Английн урлаг судлаач, сэтгүүлч Марианка Свайн гэгч эмэгтэй Телеграф сонинд нийтлүүлснийг уншигчдадаа хүргэлээ.

Open photo

 

Орчуулсан Ц.Энхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?