БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХУРИМЫН ОРДОНТОЙ БОЛЛОО

2016-06-16  

Баянгол дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн ордон өнөөдөр нээлтээ хийлээ. Тус ордон ашиглалтад орсноор залуу гэр бүлүүдийг харилцааны сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллээр бүрэн хангаж, шинэ төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ, 16 насанд хүрч буй залуучуудад иргэний үнэмлэхийг гардуулан өгөх, залуу гэр бүлийн гэрлэх ёслолыг зохион байгуулах юм.

Мөн ахмад гэр бүлийн бахархлын хүндэтгэлийн ёслол, хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хүрээнд тогтмол явуулж байх юм байна. Хүүхэд гэр бүлийн хөгжлийн ордонд залуу гэр бүл, өсвөр үе, залуучуудад зориулсан зөвлөгөө өгөх мэдээллийн төв, бүрэн сийлбэртэй 12 ханатай ёслолын өргөө болон дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс байрлан үйл ажиллагаа явуулах юм.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
эмээ:Хүүхэд гэр бүлийн хөгжлийн рдон гэж байхад...даа... 2016-06-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?