Ө.РАГЧААСҮРЭН: НОМОНД ДУРЛАГЧ (Галерей)

2024-03-20  

      Чихтэй шувууны садан хэдэн дүү нарыг минь яг зурчихсан байгаа юм даа... Жигтэйхэн олон номтой, янзын гоё номын санд орж ирээд, шаттай өндөр сандал дээр гарч зогсчихоод ном үзэж байгаа нөхөр. Нэг ном сугандаа авч хавчуулангуут бас нэгийг өвдгөн завсраа хийчихэж. Хоёр гартаа байгаа номоо хоёуланг нь дэлгээд барьчихсан байгаа бас... Ном хараад үнэн шунал нь хөдөлжээ. Дахиад бас авах л санаатай. Одоо хаанаа хавчуулах юм бол доо... Албан хаагч хүн өмсдөг ардаа сүүлэн хормойтой айхтар сүрхий урт хүрэм өмссөнийг харвал ном их уншдаг, шаггүй мэдлэгтэй шинжтэй. Энэ цагаан толгойд их юм байж таарна. Ном харахаараа хамаг юмаа мартдаг зангийнх нь илэрэл, ард нь том цагаан алчуур хаанаас нь ч юм гарч ирээд унжсаныг мэдэж байгаа ч янз алга хөөрхий...Энэ уран зургийг Германы зураач Карл Спицве 1850 онд зуржээ. Эх бүтээл нь Германы Бавар мужийн Швайнфурт хотын Георг Шеферийн музейд байгаа.
Бид хэд ч энэ нөхрөөс дутахгүй шүү. Ер нь давж л гарна. Олон гоё ном хараад яаж ч мэднэ. За даа, номонд хорхойтой дуртай хүмүүсийн хэнээс нь ийм зан гарах байх даа... 

Ө.РАГЧААСҮРЭН 2024.03.20.  Бурхантын хөндийн хотоос. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?