НЯЛХ ХҮҮХДИЙН ХУРУУГ ТУУЛАЙ ИДЖЭЭ...

2024-03-21  

  Ийм сургамжит явдал саяхан Хятадын Лисинь  тосгонд болжээ. Охиноо нэг нас хүрэхээр нь   ээждээ хань болог гээд залуу хос орхиж, хот руу явснаас нь хойш ийм золгүй явдал тохиолдсон тухай Хятадын хэвлэлд бичжээ. Насаар ануухан ээж нь  ганц бие учир  нэгэн чандган цагаан туулай гэртээ тэжээдэг удаагүй байж. Туулайг гэртээ сул тавихаар тарьсан ваартай цэцгийг нь сүйтгээд байх учир торонд голдуу байлгаад дасгаж.  Хөгшин ч зээдээ үйлгүй хайртай. Гаравч , оровч хамт. Ээлжит  нэг өдөр дадсанаараа зээгээ хивсэн дээр тоглуулан үлдээж, хоол аялуулахаар  гал тогоо руугаа орох зуур нялх охин мөлхсөөр  туулайд ойртон, торны завсраар гараа шургуултал  уйдсан туулай нь ч охины долоовор хурууг тас хазжээ.
   Зээ охиноо  гэнэт  часхийн уйлахыг сонсоод эмээ нь яаран орвол зээ охин нь туулайтай торны дэргэд гэдрэг харан уйлж харагджээ. Гүйхээрээ очин , энгэртээ тэвэрч аргадвал тайвширсангүй , харин энд тэндгүй цус болохыг  гайхан харвал долоовор хуруу  нь алга гэнэ.  Туулай тас татжээ гэж.таамаглан  торыг нэгжвэл, тасарсан  хурууны ор мөр  юу ч үзэгдсэнгүй.  Эмгэний ухаан санаа  золтой л балартсангүй.  Утсаа шүүрэн авч охин, хүргэндээ дуулгаж. Тэндээсээ шууд   эмнэлэгт үзүүлж, цусыг нь толгоолгосон ч, хурууг залгуулж чадсангүй. Эмгэн буцаж ирээд нөгөө  туулайг торноос гарган, ороолгон гэрээс хөөжээ.
Энэ бодит түүхийг сургамж болгон нийтэлснээс үзвэл, туулайг хөөрхөн, гэмгүй амьтан гэж өрөвдөн нялх хүүхэдтэй үлдээж болохгүй аж.  Амьтан л бол амьтан аж. Ер нь нялх хүүхдийг хараа хяналтаас гадуур үлдээх нь хичнээн осолтой болохыг энэ түүх өгүүлнэ.

Э.ОТГОНЖАРГАЛ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?