УКРАЙН ДАЙНД ЯЛАГДАНА ГЭЖ ЗЕЛЕНСКИЙ ХЭЛЛЭЭ

2024-04-10  



      " АНУ-ын Конгрессоос Украйнд  санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсоох  юм бол Оросын эсрэг дайнд Украйн ялагдана. Украйныг Оросууд эзлээд зогсохгүй зэргэлдээх улс орон луу ч халдана. Дайны гал Европын орнууд руу үсрэх болно . Энэ бол туйлын үнэн"  гэж В. Зеленский мэдэгдлээ   гэж CNN мэдээлэв.
     Богинохон хугацаанд Оросын ялалтаар өндөрлөх төлөвлөгөөтэй байсан Орос-Украйны дайн хоёр жил сунжрав. Дайны гал намжсан боловч, Оросын цэргүүд алхам алхмаар урагшилж, Украйны газар нутгийн тавны нэгийг эзэлсэн байна. Украйны арми алдсан газар нутгаа эргүүлэн авахаар 2023 оны зун бүх хүчээ дайчлан сөрөг довтолгоо хийсэн ч, Оросын талд олигтой цохилт өгч чадаагүйг Украйны тухайн үеийн ерөнхий командлагч зөвшөөрсөн байдаг. Украйны арми мухардалд орж, командлагчаа сольсон.
- Украйныг дэмжиж буй орны тоо олон ч, чухамдаа тус болж чадах нь бага.  Европын орнуудын  Украйнд  үзүүлэх санхүүгийн тусламж нь бүгд нийлээд ч,  АНУ-ын үзүүлэхээр баталсан санхүүгийн  тусламжийн хаана ч хүрэхгүй.  Ялангуяа Оросын агаарын довтолгоог няцаах систем, ложистикийг шийдвэрлэхэд  шаардагдах хөрөнгийг зөвхөн АНУ л гаргаж дийлнэ. Оросууд дайныг түр намжаасан болохоос зогсоогоогүй. Хил орчмын бүхий л газрыг тэмтэрч, боломжтой газраар урагш ахиж, улмаар довтлохоор зэхэж байна  гэж Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Стефан Гади тодотголоо.
Тиймээс Украйны ерөнхийлөгч Зеленский АНУ-ын зүг алгаа хавсран , мөргөж байна.
АНУ-ын Сенатаас энэхүү байдлыг урьдчилан харж, Украйн,  Израйльд тусламж үзүүлэх 95,3  их наяд ам.долларын төсвийг баталсан хэдий ч, Цагаан ордны хурлын дарга Майк Жонсон гарын үсэг зурахаас өдий хүртэл татгалзсаар буй аж. Хэрвээ АНУ энэхүү тусламжаа үзүүлэхгүй бол Украйн улс Оросын өмнө сөхрөхөд ойртжээ. Түүнийгээ ч Зеленский нуусангүй.

Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?