ВАНГ МАНЮГИЙН ФЕНҮҮД НЬ ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

2024-05-15  


    БНХАУ-ын Ширээний Теннисний Холбооноос энэ зун зохиогдох "Парис-2024" зуны олимпод оролцох ширээний теннисчидээ зарлалаа.
Олимпод нэг улсаас хоёр тамирчин, баг ( 3 тамирчин), холимог хосын баг (эрэгтэй, эмэгтэй тамирчин) шалгаран оролцох эрхтэй. Энэ бүх төрлөөр Хятадын тамирчид аль эрт эрхээ авсан бөгөөд, гагцхүү хэнийг сонгох нь нийтийн анхаарлыг эртнээс татаж байсан юм.
Нэг. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:  Фан Жендон, Ван Чүчин
Хоёр. Эрэгтэй баг : Фан Жендон, Ван Чучин, Ма Лонг
Гурав.Холимог хос: Ван Чучин- Сүн Инша
Дөрөв. Эмэгтэй ганцаарчилсан: Сүн Инша,  Чен Мэнг
Тав. Эмэгтэй баг:  Сүн Инша, Чен Менг, Ван Маню
Хятадын багаас Ван Чучин, Сүн Инша хоёр олимпийн гурван төрлөөр оролцох эрхийг хангаснаар Парис- 2024 зуны олимпоос нэжгээд  алтан медаль авах үүд  хаалга нээгдлээ гэж үзэж болно.
Харин зөвхөн багийн төрөлд багтсан  Ванг Манюг ганцаарчилсан төрөлд оролцуулалгүй  хассаныг фэнүүд нь  эсэргүүцэж улмаар холбооны ерөнхийлөгч Лиуголиан болон Хятадын ШТХ, Хятад улсын  Спортын газар луу нь захидал бичсэн байна. Захидлын агуулгыг  хураангуйлбал:
- Тамирчдын 2021 оноос хойш гаргасан  амжилтад  тулгуурлан Олимпын сонгон шалгаруулалт хийх    шийдвэрийг дур мэдэн өөрчилж, ганцхан жил буюу,  2023 оны 5 дугаар  сараас 2024 оны 5 дугаар сар хүртэл хугацааг богиносгосон.  Энэ нь Ванг Маню-гийн 2023 оноос өмнөх олон тэмцээн уралдаанд түрүүлсэн бүх амжилтын оноог тэглэсэн.  /2021 оны ДАШТ-ний  ганцаарчилсан төрлийн дэлхийн аварга, бусад  өндөр зэрэглэлийн  WTT, нээлттэй тэмцээнүүдийн аварга . Хамгийн гол нь гадаад орны тамирчидтай хэр тоглосныг нь бусадтай харьцуулах давуу үзүүлэлтийг тэр чигт нь арчсан./

Ванг Манюг сүүлийн 5 жил дасгалжуулсан гарын  дасгалжуулагчийг нь ажиллуулахаа больжээ. Энэ мэдээлэл Хятадын хэвлэл мэдээлэл, олон  нийтийн сүлжээнд  хүчтэй давалгаа  үүсгэснийг дарахын тулд Хятад улсын Ширээний Теннисний Холбооноос дарахын тулд Ванг Манюг дарамталж,  өөрийн хүсэлтээр багшаасаа татгалзсан хэмээн вэйбо-д бичүүлсэн гэдгийг илчилжээ. Шүүмжлэлийн  үзүүр нь эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ма Лин луу  эргэжээ.
" Долоо хоногийн өмнө өндөрлөсөн " Saudi Smash" тэмцээний үеэр Ма Лин илэрхий Ванг Манюгийн эсрэг байсан.  Тамирчныхаа анхаарлыг  сарниулах, сэтгэл зүйд нь нөлөөлөх гэх мэтээр.  Үр дагаварт нь, Ванг Манюд Энэтхэгийн тамирчин Маникад   хожигдсоноор 3000 оноогоо хасуулсан.
Түүнчлэн энэ жилийн багийн  ДАШТ-д түүнийг орлон тоглогчоор танхимд суулгаснаар  рэйтингийн оноогоо өсгөх  боломжийг нь хаах ажлыг Ма Лин багш нь гардсан. Тэгснээрээ өөрийн гарын шавь Чень Менг дэмжиж,  Ванг Манюг дарсан.  Чень Менг болон  Ван Маню хоёрын бусад  орны шилдэг  тамирчидтай хийсэн тоглолтын  харьцаа болон сүүлийн 3 жилд аваргалсан амжилтаар Ван Маню харьцуулшгүй илүү. Тамирчныг амжилтаар нь бус, хувийн хандлагаараа олимпод сонгон шалгаруулсан нь шударга бус үйлдэл. Үүнийгээ засахыг шаардсан байна.
Зэрвэс.дурдахад, өнөөгийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ма Лин нь тухайн цагтаа  Чень Мэнийн хувийн дасгалжуулагчаар ажиллаж байсан нь асуудлыг хурцатгажээ. Дээрхи шийдвэр болон эсэргүүцлийн талаар Лиу Гуолиан одоогоор ямар нэг мэдээлэл өгөөгүй  байна. Харин  багт үүссэн үл ойлголцолыг сарниулах үүднээс эмэгтэй шигшээ багийн тамирчин  Сүн Инша, Чень Менг нар олон нийтийн сүлжээнд хандаж,  үзэл бодлоо хуваалцсан юм. Гэтэл шигшээ багийн дөрвөн тамирчны хоёр нь, тэр дундаа  Чен Синтон  таг дуугүй өнгөрсөн нь гал дээр шар тос асгах мэт эсэргүүцлийг улам дэвэргэжээ. 


Энэ бүхэн нь,  явж  явж  спортод  тэгш байдлыг  хангах,  тамирчдыг гаргасан амжилтаар нь шударга үнэлэх,   баталсан дүрмээ  ягштал мөрдөх, үзэмжээр хандах хандлагыг таслан зогсоох  ёстой. Удирдлагын  шударга бус шийдвэрийн золиос нь тамирчид болж,  олон жилийн нөр их хөдөлмөр   зүтгэлээ нэг  эрх мэдэлтэний буруугаас  алдах нь зүйд нийцэхгүй  хэмээн Хятадын олон нийтийн сүлжээ давалгааллаа.

Э.ЛХАГВАСҮРЭН (Токио хотоос мэдээллээ) 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?