ЭЕШ-ТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

2016-06-20  

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв даалгаврын нууцлал алдагдсан талаар өнөөдөр Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, “Шинэ зуун” сургуулийн математикийн багш Х.Сайнбилэг, Нийслэлийн 113 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Г.Мандах нар хэвлэлийн хурал хийсэн.

Тэдний хэлж буйгаар шалгалт болохын хэд хоногийн өмнө болон тухайн өдрийн шалгалтын цаг болохоос 2-3 цагийн өмнө шалгалтын хариуг 250 мянгаас 1 сая хүртэлх үнээр худалдаж эхэлсэн гэсэн юм. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэл гаргасан байна.

МЭДЭГДЭЛ

Их дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 15, 16, 18, 19 ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна. Эдгээр өдрүүдэд шалгалттай холбоотой буруу ташаа ойлголт төрүүлсэн, иргэдийг төөрөгдүүлсэн зарим мэдээлэл олон нийтийн дунд гараад байна.

Тухайлбал, шалгалтын материал задарсан худалдаж авч байна гэсэн мэдээлэл гарсны дагуу БҮТ-өөс холбогдох цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийж энэ мэдээлэл нь худал бөгөөд зарим нэг ашиг хонжоо хайгч этгээдүүд хүүхдүүдийн сэтгэл зүйг ашиглаж амар хялбар аргаар ашиг, мөнгө олох зорилготой хууран мэхлэх, залилан хийж байсан нь тогтоогтоод холбогдх газраар шалгуулж байна. ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтарч тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг. Иймд нийт шалгуулагч, эцэг эхчүүдэд анхааруулахад дээрх худал ташаа мэдээлэлд итгэж эдийн засаг болоод бие, сэтгэл санаагаар хохирохгүй байхыг сануулж шалгуулагчид зөвхөн өөрөө өөртөө итгэж мэдлэг чадвараа бодитой үнэлүүлж шалгалтандаа амжиллтай дүн үзүүлэхийг хүсье.

 

 

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?