МОНГОЛЫН НЭРИЙГ ГУТААСАН НАЙМААЧИН ДИПЛОМАТУУДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТЪЯ

2016-06-21  

Хамгийн их унацтай наймаанд тамхи ордог. Манай дипломат албаныхан удаа дараа энэ асуудалд орооцолдож байсан. Зарим элчин сайд ч орооцолдсон мэдээлэл бас бий. Тэгвэл, манайхан сургамж аваагүй хэвээрээ ажээ. Унгарын хил дээр дипломат шуудан тээвэрлэж явсан Унгарт суугаа Монголын дипломат албаны ажилтныг саатуулсан байна. Ихээхэн хэмжээний тамхи тээвэрлэж явсныг гаалийнхан илрүүлж, зарлалаа. Дипломат ачааг нээдэггүй олон улсын хэлэлцээр байдаг. Үр дагавар нь маш их хохиролтой тул дипломат ачааг ногоон гэрлээр гаргадаг уламжлалтай. 

Гэвч Унгарын гаалийнхан эрсдэлээс айсангүй. Тэд итгэлтэйгээр, Монголын дипломат барааг задаллаа. Харамсалтай нь, хайрцаг савыг задалтал, дипломат бараа биш, наймаалах зориулалт бүхий тамхи илэрлээ. Монголын дипломатчид их унацтай болох тамхины наймаагаа үргэлжлүүлсээр байгаа нь ийнхүү Украины гаалийнхны хараанаас мултарсангүй. Тамхины наймаачин-дипломатууд гэсэн нэр хаягийг Монголчууд дахин баталгаажуулав. Тэдэнд таван төгрөг хэрэгтэй болохоос Монгол улсын нэр төр хамаагүй ажээ. Тамхины наймаачдыг эргүүлэн татъя, ерөнхийлөгч өө. 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Унгарын гааль биш ээ украйны гааль наад видеогоо үз л дээ 2016-06-21
ПОЗОР:Ичиж үхлээ. Дэлгэрмаа чи турж үхлээ юү???? Нисэх дээр до****аар зарагдаж байсан сэтгүүлийн цаад эзэн нь ч Дэлгэрмаа, түүний дүү Маргад байсан биздээ. Монгол төрийн өчнөөн өндөр албыг ах дүү хамаатан саднаараа сандайлчаад Эх орны нэр хүндийг хайрлаж чадахгүй ийм муухай хулхи нөхдөд хуулийн хариуц**** тооцох хэрэгтэй. Бидний нэр хүндийг унагаж байна энэ хэсэг хүмүүс. ШУДАРГА БАЙЦГААЯ. 2016-06-22
Pvvjee:Er ni ardchilaliin nereer diplomat alband shurgalsan hvmvvsiig yamar ****lgavaraar tomilood baigaa yum boldoo! Naandaj diplomat albanii,tsaandaj ulsiin her tur yandaa.Er ni Gombosvren saidaas hoish GHY ch hetsvv bolsondoo.Uuruu helbel Battur metiin ardchilsan namiin neriig barij duraar zagnah hvmvvs shudrag diplomatchdiig halaad ih budlian tarisnii hor urshigdaa! 2016-06-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?