МАРГААШ НЭГДСЭН ЧУУЛГАНДАА ИРЭЭРЭЙ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААТАЙ ЯВАА ГИШҮҮД МИНЬ

2016-06-23  

Нэгэн зарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж эх орныхоо дөрвөн зүг найман зовхист иргэн бүртэйгээ нүүр тулан уулзаж яваа нэр дэвшигч гишүүддээ хандан гаргаж байна. Яг нэг сарын өмнө буюу 5 сарын 22-ын өдөр чуулганыг бүтэн сараар завсарлуулах шийдвэрийг их хурлын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан. Энэ хугацаа өчигдөр дууссан. Тухайн үед чуулганаар өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, АТГ-ын даргыг томилох гээд хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх байсан. Чуулганы завсарлага дуусаж маргааш товлогдоод байгаа нэгдсэн чуулгандаа сонгуулийн сурталчилгаа хийж яваа гишүүд бүрэн ирж ирцээ бүрдүүлэх эсэх нь эргэлзээтэй байна. Иргэн бүртэй нүүр тулан уулзаж их амлалт өгч яваа гишүүд энэ удаа ажилдаа ямар ач холбогдол өгдгийг маргаашийн чуулганы ирцээс нэг харъя.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?