ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧИД "БААР"-ТАЙ БАЙНА

2016-06-24  

Бичлэг тараасан Г.Уянга. Наанаа нэг зүйл ярьж, цаанаа өөр үйлдэл хийдэг Л.Эрдэнэчимэг. Айлын гэр бүл, нөхөртэй холбогдсон П.Анужингийн бичлэг гээд эмэгтэй нэр дэвшигчид хэвлэлийн баатрууд болсон. Эмэгтэй нэр дэвшигчдийн эсрэг эмэгтэйчүүд байгаа нь олны анхаарлаас мултарсангүй.

Тэгвэл сүүлийнх нь З.Баянсэлэнгэ болж таарлаа. Харин энэ удаа эмэгтэй хүн биш, өрсөлдөгч Н.Учрал нь шударгаар өрсөлдөхийн оронд түүний нэр төрд халдах болсон тухай Баянсэлэнгэ дурдлаа. "Би Эрдэнэчимэгийг амархан ялчих гээд байна. Та тойргоо сольчихооч ээ, би гуйж байна. Надад 6000 оюутан, гурван телевиз байна. Телевизээсээ танд өгье. Таны ухуулагчдыг 6000 оюутнуудаасаа гаргаж өгнө" гэж Учрал надтай уулзахдаа хэлсэн.

- Би шударга өрсөлдье гэсэн. Тэр одоо миний гэр бүлээр оролдож байна. Миний гэр бүлээр битгий оролд. Шударга өрсөлд." гэж З.Баянсэлэнгэ хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

Учралын, -"Та тойргоо сольчихооч ээ. Би Л.Эрдэнэчимэгийг амархан ялчих гээд байна" гэж хэлсэн үг анхаарал татаж байна. Яагаад гэвэл, бичлэг цацагдах үед, Н.Учрал гэдэг нэр хэдэнтээ дурсагдсаныг санахад илүүдэхгүй бололтой. Мөн Н.Учралын хэлсэн гэх энэ үгийг З.Баянсэлэнгэ яагаад онцлов? гэдэг анхаарлын гадуур өнгөрөх боломжгүй юм. Ямар ч гэсэн Сонгинохайрхан дүүрэгт сонирхолтой үйл явц өрнөх нь. Уянгаас бусад нь нэг тойрогт нэр дэвшсэн.

 

 

П. ПҮРЭВ-ОЧИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?