“ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН БЭЛТГЭЛ” СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

2016-06-25  

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн 2016 оны “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” шатны сургалтын нээлт БХИС-ийн сургалтын төвд болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.  

МонголУлсынЕрөнхийлөгчийн 2013 оны 92 дугаарзарлиг, Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтын хүрээнд Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа юм.

“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байна. 2016 онд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэж, энэ жил нийслэлээс гадна Ховд, Дорнод, Говьсүмбэр зэрэг аймагт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь хөдөө, орон нутгийн их, дээд сургуулиудын оюутнууд тус хөтөлбөрт хамрагдах өргөн боломжийг олгож байгаагаараа онцлог юм гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.  

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд шинээр боловсруулсан “Цэргийн албаны тухай” хуулийн төсөлд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч цэргийн насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшин цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэхээр тусгаад байна. Энэхүү хөтөлбөр цаашид хуульчлагдан хэрэгжсэнээр бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлэх, нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжихэд тодорхой хувь нэмрээ оруулахаас гадна их,дээдсургуулийноюутнуудыг эрчимжсэн сургалттай цэргийн бэлтгэлд хамруулж эхорнообатланхамгаалах, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлтэй цэргийн бэлтгэл үүрэгтний тоог нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн албаны талаар олон нийтэд сурталчлан, таниулах чухал ач холбогдолтой юм гэж Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?