ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ ХОТ

2016-06-25  
 
“Mercer” компани гадаадын иргэд амьдрахад хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг гаргахад Хятадын Хонконг тэргүүлж, Анголын нийслэл Луанда удаалсан байна. Тус компани энэ жагсаалтаа жил бүр гаргадаг юм. 

Сүүлийн жилүүдэд уг жагсаалтын нэгдүгээрт тасралтгүй бичигдсээр ирсэн Луанда хот Ангол улсын валютын ханш унасантай холбоотойгоор "тэргүүлэгчийн байр сууриа" алджээ. Цюрих болон Сингапур хот өмнөх оныхтой адил жагсаалтын гурав болон дөрөвдүгээрт жагссан байна. Харин Токио хот тавдугаарт бичигджээ.  Дэлхийн 209 хот дахь амьжиргааны өртгийг 200 гаруй үзүүлэлт, тэдгээрийн дотор орон байр, тээвэр, хүнс болон хувцасны үнэ зэргээр харьцуулсны үндсэн дээр уг жагсаалтыг гаргадаг байна. Конго улсын нийслэл Киншаса хот жагсаалтын зургадугаарт бичигдсэн аж. Энэ хот анх удаагаа жагсаалтын эхний аравт багтжээ. Шанхай, Женев, Нжамена болон Бээжин хотууд жагсаалтын эхний аравт багтсан байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?