Сүүлийн жилүүдэд уг жагсаалтын нэгдүгээрт тасралтгүй бичигдсээр ирсэн Луанда хот Ангол улсын валютын ханш унасантай холбоотойгоор "тэргүүлэгчийн байр сууриа" алджээ. Цюрих болон Сингапур хот өмнөх оныхтой адил жагсаалтын гурав болон дөрөвдүгээрт жагссан байна. Харин Токио хот тавдугаарт бичигджээ. Дэлхийн 209 хот дахь амьжиргааны өртгийг 200 гаруй үзүүлэлт, тэдгээрийн дотор орон байр, тээвэр, хүнс болон хувцасны үнэ зэргээр харьцуулсны үндсэн дээр уг жагсаалтыг гаргадаг байна. Конго улсын нийслэл Киншаса хот жагсаалтын зургадугаарт бичигдсэн аж. Энэ хот анх удаагаа жагсаалтын эхний аравт багтжээ. Шанхай, Женев, Нжамена болон Бээжин хотууд жагсаалтын эхний аравт багтсан байна.
А.САЯН