7-Р САРЫН 1-НЭЭС ЗАМЫН-ҮҮДИЙН ӨРТӨӨНД ТҮР АЧАА ОЛГОХГҮЙ

2016-06-25  

УБТЗ-ын дарга Замын-Үүдийн өртөөнд түр ачаа олгохгүй байх тушаал гаргажээ. Уг тушаалын дагуу долдугаар сарын 1-нээс эхэлж Замын-Үүд өртөөнд түр хугацаагаар ачаа олгохгүй юм байна. Иймд тус боомтоор ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд эртнээс зохицуулалт хийх шаардлагатай болжээ.  

Тодруулбал, олон улсын тээвэрлэлт ачилтыг зохион байгуулахдаа ирэх долдугаар сарын 1-нээс хойш тээвэрлэсэн ачаа нь Монгол Улсын хилээр нэвтрэх бол тээвэр зуучтайгаа холбогдон зөвлөгөө авч ажиллахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

 

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?