УБТЗ-ын дарга Замын-Үүдийн өртөөнд түр ачаа олгохгүй байх тушаал гаргажээ. Уг тушаалын дагуу долдугаар сарын 1-нээс эхэлж Замын-Үүд өртөөнд түр хугацаагаар ачаа олгохгүй юм байна. Иймд тус боомтоор ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд эртнээс зохицуулалт хийх шаардлагатай болжээ.
Тодруулбал, олон улсын тээвэрлэлт ачилтыг зохион байгуулахдаа ирэх долдугаар сарын 1-нээс хойш тээвэрлэсэн ачаа нь Монгол Улсын хилээр нэвтрэх бол тээвэр зуучтайгаа холбогдон зөвлөгөө авч ажиллахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
А.ТҮВШИН