НАМЫН ДАРГА НАР СОНГУУЛИЙН ДҮНД НӨЛӨӨЛНӨ

2016-06-27  

Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа намын дарга нараа бараадаж буй. Ялангуяа, МАХН, ИЗНН, БНН, ТТЭНН-ын нэр дэвшигчид тус тусынхаа намын дарга Н.Энхбаяр, Н.Ганхуяг, Г.Уянга, Б.Жаргалсайхан нартайгаа хамт авахуулсан зургаа гудамж талбайд өлгөж, телевизийнхээ шторкод мөн ашигласан нь анзаарагдсан.

Нийслэлийн АН бол тэр чигтээ сурталчилгаагаа Э.Бат-Үүлтэй уяасан. Өнөөдөр сурталчилгааг 24.00-д хаана. Хамгийн сүүлчийн жин дарах сурталчилгаа буюу, хаалтын ажиллагаа мөн л улс төрийн намын дарга нарын оролцоотойгоор өндөрлөх нь ээ.

АН-ын З.Энхболд, МАН-ын М.Энхболд, МАХН-ын Н.Энхбаяр, ИЗНН-ын Н.Ганхуяг нар 21.00 цагаас ҮНДЭСНИЙ ТВ-ээр шууд мэтгэлцээнд оролцоно. Намын мөрийн хөтөлбөрөөс авахуулаад, улс орны хөгжилтэй холбоотой олон асуултад тэд хариулах нь. Тэр дундаас төрийн албыг хувьчлах, мөнгөөр солих, мэргэшсэн 182,000 төрийн албан хаагчийг хоморголон халах тухай цацагдсан бичлэг оны сонирхлыг татах нь тодорхой. Сонгогчид тойргийнхоо нэр дэвшигчдээ хэдийнээ сонгосон.

Одоо ямар ч хар, цагаан ПИАР нөлөөлөхгүй. Тийм боловч, эргэлзээтэй, өрсөлдөөнтэй тойргуудад намын дарга нарын мэтгэлцээн тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж ажиглагчид дүгнэж байгаа нь дамжиггүй. Иргэд, сонгогчдын хувьд, МАН гээд мандуулахгүй, МАХН гээд сөгдөхгүй, АН гээд алгаа хавсрахгүй гэдэг нь тодорхой болсон. Тэд хамгийн гол нь хүнийг нь харна гэж шийдсэн. Тэгвэл, өнөө шөнө аль намыг нь сонгох вэ? гэдэгтээ нэмэлт хариулж авах болох нь ээ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?