ШВЕЙЦАРЬ ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2016-06-28  

Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ тавдугаар сарын 24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Олон голын бэлчир гэдэг газар Сэлэнгэ мөрөнд энэ сарын 10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болжээ.

Одоогоор Хөвсгөл, Булган аймгийн Онцгой байдлынхан эрэн хайх ажиллагааг зогсоож Сэлэнгэ аймгийн Онцгой байдлынхан хайж эхэлжээ. Тэрээр Завхан аймгийн Идэрийн голоос 20 хоног завьтай аялал хийж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт ирэх төлөвлөгөөтэй байсан байна. Түүнийг алга болсон мэдээллийг ар гэрийнхэнд нь хүргүүлжээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?