2-Р ЭЭЛЖИЙН 100 МЯНГАН ТӨГРӨГ ИРГЭДИЙН ДАНСАНД ОРЖ ЭХЭЛЖЭЭ

2016-06-28  

Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан.

Үүний дагуу энэ сарын 13-наас эхлэн хувьцаагаа худалдах хүсэлтийг арилжааны банкууд хүлээн авч эхлээд, эхний ээлжийн 100 мянган төгрөг иргэдийн дансанд орсон. Тэгвэл эхний долоо хоногийн даваа, мягмар гаригуудад хүсэлт гаргасан иргэд энэ өдрүүдэд хоёр дахь ээлжийн 100 мянган төгрөгөө авч эхлээд байна. Харин үлдсэн мөнгийг Улсын баяр наадмаас өмнө дансанд нь байршуулах юм. Одоогийн байдлаар хувьцаагаа зарах боломжтой 1.657.000 иргэн байгаагаас 1.3 сая орчим нь зарах хүсэлтээ албан ёсоор гаргасан байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ee ****uul :pi****a bitgii zarldaa 2016-06-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?