ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХХБ МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

2016-06-29  

Мэдэгдэлд “МАН, МАХН-ын удирдлагын зүгээс ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшдэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ-аар дамжуулан хятадууд авлаа гэсэн худал мэдээлэл тарааж байна. Иймд доорх тайлбарыг нийт монголчууддаа хүргэхээр шийдлээ. Манай ХХБ-ны 95 хувийг монголчууд эзэмшдэг. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшихээр болсон “Монгол зэс” компанийг 100 хувь монголчууд эзэмшиж байна. ОХУ-ын “Ростех” компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг зарах саналаа ирүүлсэн учраас гэрээ хэлцэлд орсон билээ. Худалдаа хөгжлийн банкийг санхүүгийн үйлчилгээ үзүүлж чадна гэдэг утгаар нь сонгосон болно. Монголчууд Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь эзэмших болсон мэдээг сонгуультай холбогдуулан улстөржүүлж буй нам, эвслүүдийг увайгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Монголчуудын мэдэлд Эрдэнэт үйлдвэр шилжин ирснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай! Хүндэтгэсэн Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон” гэжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сүмбээ:АН үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа нь энэ. Нэгэнт их хуралд олонхи болж чадахгүй бол ялагдсан ч цаашид ашгаа авч байхаар шийджээ. Худалдаа Хөгжил бол 100 хувь монголын компани биш шүү дээ.Тэгэхээр үүнийг яг ч биднийх болсон гэж болож болохгүй. Нэр нь л монгол сонсогдоод байгаа болохоос монголын талд эзэмшилтэй нь хэдхэн хувь шүү дээ. МОнголын эд баялагийн гадныханд өгчихлөө 2016-06-29
Irbes:Mongol uls neg muu banknaas yaduu yum bhdaa 2016-06-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?