МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ТОЙРОГ ДЭЭР БУДЛИАН ГАРСАН УЧИР СОНГУУЛИЙГ ДАХИУЛАХ ЁСТОЙ ГЭВ

2016-06-29  

МАХН-ын дарга болон нэр дэвшигчид сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, МАХН-аас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Оюунсайханы нэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос татах шийдвэр гаргажээ. Энэ талаар нэр дэвшигч Ц. Оюунсайхан “Сонгууль  ид явагдаж байх үеэр СЕХ-ноос надад мэдэгдэлгүйгээр миний нэрийг татах шийдвэр гаргасан гэж зарлалаа. Үндэслэлээ намайг  лам багш нартайгаа авахуулсан зургаа сурталчилгааны хуудас дээрээ хэвлүүлсэн гэж үзсэн байна. Лам багш нартайгаа авахуулсан зургаа би 2011 онд өөрийнхөө зургийн аппаратаар өөрөө авахуулсан юм. Би МАН-ын дарга М.Энхболд, Б.Энхбайгаль, Ц.Баттөр гэдэг хүмүүстэй УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт өрсөлдөж байгаа. Энэ зургаа тавьсантай холбогдуулаад МАН-ын ухуулагч өргөдөл гаргаад шүүхээс намайг торгосон. Нэг үйлдэл дээр хоёр арга хэмжээ авч болохгүй гэж бодож, ойлгож байгаа. Шударга өрсөлдмөөр байна. Би жирийн багш хүн. Шударга нийгэмд амьдрахын төлөө яваа хүн. Үүнийхээ төлөө ямагт тэмцэнэ. М.Энхболд дарга надаас юундаа айгаад байгаа юм бэ. Тэгтлээ нэр хүндээ алдчихсан юмуу. Сонгогчдоос яагаад айгаад байгаа юм. Заавал миний нэрийг татуулж байж шударга сонгууль болох гээд байна уу гэж асуумаар байна. Татах юм бол өчигдөр татахгүй яагаад сонгууль эхлээд долоон цагийн хугацаа  өнгөрч байхад татаж байгаа юм ”  гэлээ.

Энэ талаар МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Сонгуулийн тухай хуулинд шашны зан үйл хийж болохгүй гэж заасан. Лам багш нартайгаа зургаа авахуулах бол зан үйл ерөөсөө биш. Манай нэр дэвшигч лам, хар хүнтэй зургаа авахуулсан байна. Иймэрхүү зүйлийг олон нэр дэвшигч ашигласан байх. Манай нэр дэвшигч даруухан сурталчилгааны материал хэвлүүлсэн. Гэтэл үүнийг нь ашиглаад МАН-ын ухуулагч гомдол гаргаад захиргааны шүүх шашны зан үйл мэтээр мушгин гуйвуулаад торгосон байгаа юм. Яахав торгосон юм байж гэж бодоход сонгууль ид болж байгаа энэ үед СЕХ-ноос манай Ц. Оюунсайхан нэр дэвшигчийн нэрийг татах шийдвэр гаргаж. Нэг үйлдлээр хоёр арга хэмжээ авч болохгүй. Шүүхээс торгосон болохоос хасах шийдвэр гараагүй. Нэг зурагнаас болоод өөрт нь  ч мэдэгдэхгүй татах шийдвэр гаргасан. Ц.Оюунсайханы нэрийг татсан гэж сонссон сонгогчид саналаа яаж өгөх юм бэ. Будилна, сандарна. Тиймээс МАН-ын даргын тойрог дээр сонгуулийг дахиулахаас өөр аргагүй болж байна. СЕХ ийм гоомой хууль бус шийдвэр гаргасныхаа төлөө хариуцлага хүлээж, тухайн тойрог дээр сонгуулийг дахиулах ёстой. Сонгогчдыг төөрөгдүүлснийхөө төлөө СЕХ хариуцлага хүлээх ёстой”

 

 

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?