М.ЭНХБОЛД: ИРГЭДИЙНХЭЭ ИТГЭЛИЙГ ДААЖ, БҮХ ХҮЧ ЧАДЛАА ДАЙЧЛАН АЖИЛЛАНА

2016-06-30  

2016 оны УИХ, нийслэлийн сонгуульд санал хураалтын үйл ажиллагаа улс орон даяар амжилттай явж өндөрлөсөн талаар СЕХ сая мэдээлэл хийлээ. 

Одоогийн бидэнд ирээд байгаа мэдээллээр Монгол Ардын намаас УИХ-д 63 нэр дэвшигч ялалт байгуулсан байна. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөгчдийн дүн гарчээ. Завхан аймгаас бусад 20 аймагт нийслэл хотод Монгол Ардын намын нэр дэвшигчид олонхи болжээ. Энэ сонгууль ирц өндөртэй ирж оролцсон нийт ард түмэндээ Монгол Ардын намын нэр дэвшигчдийг дэмжсэн бидний намын гишүүд, идэвхтэн сонгуультангууд мөрийн хөтөлбөр, манай нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн нийт ард түмэндээ Монгол Ардын нам чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Улаанбаатар хотод болон аймаг орон нутагт манай намын штаб, нэр дэвшигчдийн багт ажилласан намын гишүүд, ухуулга сурталчилгааны ажилтнуудад талархал илэрхийлж байна.

Монголын ард түмэн Монгол Ардын намд их найдвар хүлээлгэлээ. Энэ их итгэл найдварын ард асар их хариуцлага байгаа гэдгийг ойлгож байна. Хариуцлагыг бид дааж, итгэлийг бүрэн дүүрэн хариулж чадна гэдгээ цохон тэмдэглэмээр байна. Бид улс орныхоо эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол Улсын нэр хүнд уруудан доройтож байгааг засч залруулахын төлөө бүх хүч чадлаа дайчилж ажиллана. 

 

 

Ц.ТУНГАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
53:Юм хийж л үзээрэй дээ.Налайтал сууцгаачихдаг шүү 2016-06-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?