ШИНЭ ПАРЛАМЕНТЫН 17 ХУВИЙГ БҮСГҮЙЧҮҮД ЭЗЭЛНЭ

2016-06-30  

Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, хаан хатан ухаан арга билгийг хослуулна гэж жэндерийн тэгш эрх ярьж эхэлснээс монгол улсын праламентад анх удаа өнгөрсөн 2012 оны сонгуулиар хамгийн олон буюу 11 эмэгтэй гишүүн сонгогдож байсан.

СЕХ-ны статистик мэдээллээс харахад

2000 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентад есөн эмэгтэй гишүүнтэй байсан. Харин 2004 онд тав, 2008 онд гурав болж уруудав. Сонгуулийн цикл бүрээр үзүүлсэн энэ бууралтыг 2012 оны УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоо зогсоож, эмэгтэй гишүүдийн тоо 11-д хүрсэн юм. Өндөр амжилт үзүүлсэн бүсгүйчүүд албан бус бүлгийг байгуулан ажилласан.

2012 оны парламентад 11 эмэгтэй гишүүд гарахад пропорциональ тогтолцооны давуу тал голлон нөлөөлсөн гэж үздэг. 2012 онд 544 нэр дэвшигчийн 174 нь эмэгтэй байж, үүнээс 11 нь эмэгтэй буюу 14.5 хувь нь сонгогдсон.

Пропоционал тогтолцооны үр дүнгээр МАН гэхэд намын нэрийн жагсаалтдаа 10 эмэгтэйг эрэмбэлж, эхний аравт нь нэр дэвшигч Д.Сарангэрэл  багтаж  сонгогдсон. Харин Ардчилсан намаас есөн эмэгтэй жагсаалтад багтсанаас долдугаарт Р.Бурмаа, есдүгээрт М.Батчимэг эрэмбэлэгдэн парламентын бүсгүйчүүдийн төлөөлөл болж байлаа.  

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтад долоон эмэгтэй багтсанаас мөн л долдугаарт З.Баянсэлэнгэ багтсаны ачаар парламентын босгыг давсан юм. Хэрэв ийнхүү намын жагсаалтын эхний аравт бичигдээгүй байсан бол, 2012 оны  парламентад 11 эмэгтэй орж ирэх боломж бараг байхгүй байсан. 2016 оны УИХ-ын сонгуулийг нэг мандат-нэг тойрог гэсэн жижиг мажоритар тогтолцоогоор явуулбал бүсгүйчүүд сонгогдох магадлал тун бага гэж зарим судлаачид үзэж байсан ч эсрэгээрээ эмэгтэйчүүдэд ард түмэн итгэл хүлээлгэн улс төр дахь бүсгүйчүүдийн оролцоо өсөж 2016 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр 13 эмэгтэй сонгогдоод байна.

Сонгогдсон бүсгүйчүүдийн 12 МАН, ганцхан эмэгтэй АН-аас сонгогдсон нь З.Нарантуяа юм. МАН-аас сонгогдоод байгаа эмэгтэйчдүүдээс УИХ-ын 49-р тойоогт нэр дэвшин сонгогдсон Д.Оюунхоролын нэр татагдах магадлалтай байгаа. Учир нь сонгуулийн сурталчилгааны явцад  түүний шадар туслах нь сонгогчдын саналыг хууль бусаар авахаар мөнгө тараасан нь анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Давж заалдах шатны шүүхэд шилжээд байгаа. Бусад сонгогдсон бүсгүйчүүдийн тухайд ямар нэгэн маргаангүй байна.

2016 оны УИХ-ын сонгуульд нийт 498 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд үүний 129 нь эмэгтэй байлаа.

 

 

Л.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?