НИЙСЛЭЛЧҮҮДЭД ЭЭЛГҮЙ Э.БАТ-ҮҮЛ "БАЯРТАЙ"

2016-06-30  

Нийслэлийн АН ялна гэдэгтээ дэндүү бардсан. Тиймээс "Бат-Үүлийг багаар нь дахиулья" гэсэн гэнэн уриатай сонгуульд оролцсон. Харин иргэд өөр бодолтой байв. Энд ямар ч сурталчилгаа нөлөөлөөгүй. 

Хамгийн гол нь өнгөрсөн 4 жилд Бат-Үүлийн баг өөрсдөө хөлжиж хөрөнгөжсөнөөс нийслэлийн ард иргэдийн амьдрал уруудан доройтсон. Тэд өөрсдөө тохирсон шийдвэр гаргах болохоороо иргэдийн санал асуулга гэж нэг юм зохион байгуулдаг. Түүнийгээ иргэд оролцсон гэж ашиглахдаа гаршсан. Аливаа шийдвэрийг иргэдийн нэрийг барьж тулгаж ирсэн. Муйхар арга нь ард иргэдийн эгдүүг хөдөлгөсөн. Тэгээд ч хотын төсвийг хэлэлцэхэд гадаадад томилолтоор оддог хотын даргатай байхыг Улаанбаатарчууд хүссэнгүй.

Өнгөрсөн 4 жил нийслэл Улаанбаатар хот хамгийн өндөр төсөвтэй байсныг сөрөг хүчнийхэн дурдаж ирсэн. Дээр нь нийслэлчүүдэд татварын дарамт нэмэгдсэн. Жагссан, цугласан, өөрийгөө шүүмжилсэн болгоныг шүүх, цагдаад хайр найргүй өгч байсан хүн бол хотын дарга Бат-Үүл байлаа.

Хэдийгээр тэр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг "бараг өрөөндөө дууддаг" нөлөөтэй байсан ч, ард иргэддээ ээлгүй дарга байлаа гэж түүнийг дүгнэлээ. Тэр өөрөө дөнгөж 3000 гаруй санал авч, арай чарай сонгогдлоо. Тэр одоо гомдоллох эрхгүй болсон. Цагдаад өглөө, хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боолоо, хүний эрхэнд халдлаа гэж хэлэх эрхгүй боллоо. Тэр 4 жилийн даргын суудлаар ардчиллын үнэт зүйл болох энэ бүхнийг арилжсан байна.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нийслэл хүү:Сохор л биш чи өнгөрсөн 4 жилд хэдэн уулзвар шинэчилэгдэж бидний цаг хугацааг хэмнэсэн бэ гэдгийг харах чадваргүй сохор байна нэрлээд байвал үүнээс ч олон олон ажил хийсэн шүү хөдөөний үхэр монголоо өнөөдөр нийслэлд маань хөдөөний үхэрүүд асар олоноороо хаа дуртай газраа бааж шээж байгаа болохоор тэр малууд хүний хийсэн ажлыг мэдэхгүй тулга тойрсон хов жив тамын тогооны үлгэрээрээ хоосон жаргаж яваа 2016-07-02
Zochin:Ingej huniig gutgej bolohguishde. Batuul tuunii bag sain ajillasan gedgiig niislelchuud medehiin deedeer medej baigaa. Nam n yalagdsan bolhoos Batuul yalagdaagui. Batuul harinch niislelchuuded eeltei baisan yum shuu. Toimch iim hariuts****gui yum bichij bolohgui baimaar yum. 2016-07-09
zochin:Нээрээ л ҮҮЛ дарга баяртай болсон шүү. Эргэн тойрны хүмүүс нь хэтэрхий их амбицтай, эв нэгдэлтэй ажиллаж чадахгүй зөвхөн АН-ы хэдэн гишүүдээ л гэсэн, өөр хүнийг бол хүн гэж тооддогүй бйасан гэж Хотын Захиргаанд ажилладаг хүн ярьсан шүү. 2016-07-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?