БАЯРЛАХ ЭРХГҮЙ МОНГОЛ АРДЫН НАМ

2016-06-30  

Монголын ард иргэд тооцоо бодож сурсан байна. Тэд улс орноо өр ширэнд бариулж, ард иргэдээ ядууруулсан НАМ-аас үтэр түргэн салахыг хүслээ. Олуулаа ирж саналаа өглөө. МАН-д сайндаа биш, өөр сонголт үлдээгүй тул МАН-ын нэр дэвшигчдийг дугуйллаа. Дарангуйлагчаас яаж салж болдог загварыг үзүүллээ. Итгэл өгч чадсан бол бас хариуцлага тооцож болно гэдэг энэ.

Ардчилсан Намын засагласан 4 жилд хөрөнгө мөнгөтэй, ажил төрөлтэй нэгийг нь барьж хорьж, өмч хөрөнгийг нь булааж, ажилтайг ажилгүй болгож, ард иргэдээ үгүйрүүлэн ядууруулсны төлөө Ардчилсан Намд "ҮГҮЙ" гэж хэллээ. Тэдний сонголт МАН. Үнэмлэхүй ялалт байгуулахад нь дэмжив.

Нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотыг 20 аймагтай нь МАН-д "тушаалаа". Ёстой л "Тэврээд авна уу, Түлхээд хаяна уу, Өөрөө мэд!" гэдэг шиг л юм боллоо.

Тэр жил хурандаа Мөрөн, - Зоригийн хэрэг илрэхгүй. Намайг л сонговол, энэ хэрэг маргааш нь илэрнэ" гээд сонгогдсон шиг, - "Эрдэнэтийн 49 хувийг завших гэж байгааг эрс эсэргүүцэж байна. Энэ 49 хувийг Монгол улсын иргэдэд ногдол ашиг хэлбэрээр хувь болгон эзэмшүүлэх ёстой. Асуудлыг ҮХЦ-д өгнө. Мөн УИХ-аас ажлын хэсэг байгуулан шалгана" гэж хэлсэн нь угаасаа олонхи болох нь тодорхой болсон МАН-ыг үнэмлэхгүй олонхи болоход "ташуур" болсон гэж ажиглагчид дүгнэж байна.

Гэхдээ үнэмлэхгүй ялалт байгууллаа гэдэг баярлах зүйл огт биш. Монгол улсын нөхцөл байдал хүндэрсэн. Маш хүнд эдийн засгийг хүлээн авч байгаа. Таван толгойн хувьцаа гээд мөнгө тараасан. Нэхэгдэх өр шир гээд олон асуудал толгой дээр нь бууна. Тиймээс энэ удаагийн УИХ, Засгийн Газар ярвигтай хүнд нөхцөлд ажиллана.

АН ядуу ард иргэдээсээ Таван толгойн хувьцааг худалдан авсан бол, МАН ард иргэддээ Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийн хувьцааг ногдол ашиг хэлбэрээр хувь болгон эзэмшүүлэх амлалт авлаа. Үүнийг ард иргэд нэхэх учраас, сонгуулийн шоу болох учиргүй. МАН бол хариуцлагатай, чадвартай, улс орныг хөдөлгөгч хүч гэдгээ харуулах цаг боллоо.

 

Л.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Батал даа:АН ядуу ард иргэдээсээ Таван толгойн хувьцааг худалдан авсан бол, МАН ард иргэддээ Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийн хувьцааг ногдол ашиг хэлбэрээр хувь болгон эзэмшүүлэх амлалт авлаа. Үүнийг ард иргэд нэхэх учраас, сонгуулийн шоу болох учиргүй. МАН бол хариуц****тай, чадвартай, улс орныг хөдөлгөгч хүч гэдгээ харуулах цаг боллоо. 2016-06-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?