ЕРӨНХИЙ САЙД ХЭН БОЛОХ ВЭ?

2016-06-30  

Энэ хүн бол Миеэ-Гомбын Энхболд. Үнэмлэхгүй ялалт байгуулсан намын даргын хувиар тэр Монгол Улсын ерөнхий сайдаар 2 дахь удаагаа томилогдоно. М.Энхболд бол Ч.Сайханбилэг биш. Ч.Сайханбилэг намын дарга ч биш, удирдагч ч биш, өөрийн толгойгүй байсан. Тэр юу ч хийж чадаагүй. "Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг" гэж хэлж гарч ирсэн, түүндээ ч хүрсэн. Хулгайгаар шахам явж байж Дубайн гэрээ гэгчийг байгуулсан бол, түүний хамгийн сүүлийнх нь эдийн засгийн далд "операц" бол Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийг сэмхэн хувьд "гулсуулсан" үйлдэл байлаа.

Эргэн харахад, Ч.Сайханбилэг гэж хувь хүн өөрийн эдийн засгаа ярьснаас, Монгол улсын эдийн засгийг яриагүй бололтой. Ийм л ерөнхий сайдаас М.Энхболд халаа авах гэж байна. Нэгэн цагт ерөнхий сайдаасаа буухдаа сан хөмрөг арвинтай данс тооцоог одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгч байсан бол өнөөдөр данс нь улайсан, өр ширний зузаан дэвтрийг Ч.Сайханбилэгээс гардан авах хувь тавилантай байжээ. Ч.Сайханбилэг улс орны дансыг ч улайлгаад зогсохгүй, АН-аа, гишүүдээ ч хөөдөөд буулаа.

Харин М.Энхболд бол удирдагч. Хотын даргаар, ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай. Өөрийн гэсэн багтай. Итгэж чаддаг зан чанартай. Энэ бүхэн нь түүнд давуу тал олгож байна. Удахгүй М.Энхболдын нөлөө улам нэмэгдэнэ. Яагаад гэвэл, М.Энхболдыг ерөнхий сайдаар томилогдсон цагаас эхлэн Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн нөлөө буурч эхэлнэ. Ц.Элбэгдорж энэ удаа ерөнхий сайдын томилгоонд саад хийж чадахгүй.

 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ard:Miegombiin Enkhbold urid n hotiin darga baihdaa yu hiij bsn yum be? Hiisen yumiig n medehgui l bn. Odoo ard tumnii itgeliig aldahgui ihiig hiihiig l hisch itgej naidaj baigaag oilgoj ajillah herehtei shdee!!! 2016-07-01
Irgen:Ard tumen itgej naidaj songoj bhd AN-iin obiloggui zaluuchuud shig idej uuhaas uuriig bodohgui bol ard tumnii itgeliin gal deer us hiisentei adil shuu!!! Ard tumen itgeliig husirduulehgui ihiig hiij buteegeesei gej husch bn. 2016-07-01
Зочин:МАН-д мэргэн сонголт хийх цаг одоо л шүү. Үүнд Ерөнхий сайд М. Энхболд л биш шүү гэдгийг бодоорой. харин Нямаагийн Энхболд ч болох. Ёстой зөв хожил чинь Ерөнхий сайдын сонголт гэдгийг иргэний хувьд хэлье.Ерөнхий сайдын нэр дэвшигчийн "арал"-ийг зөв харвал энэ маш хүнд байдлаас гарна. 60 тэр бумын хэрэг худлаа л байгаасай. 2016-07-01
Baatarhuu:Munkh orgil yeronhii said bolno. 2016-07-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?