Сонгуулийн санал өгөх өдрийн өмнө МАХН-аас Эрдэнэтийн асуудлаар хийсэн хэвлэлийн бага хурал нь АН-ыг үзэн ядахад тусалсан гэж судлаачид хэлж байна.
Ганц саалийн үнээг нь бас хувьдаа завших нь, энэ Ардчилсан Намынхан. Ингэж ард иргэд дургүйцсэн. Тиймээс ч, МАН-ын нэр дэвшигчдийг сонгогчид дугуйлсан. Ингэж МАХН-ын тусламжтайгаар МАН үнэмлэхүй олонхи болсон бол, бас МАХН-ын санал хуваалцсаны үр дүнд АН-ын зарим нэр дэвшигч тухайн тойрогтоо ялалт байгуулж чадсан гэсэн дүгнэлт бас гарч байна. МАХН Эрдэнэтийг сэдвээ болгосны хүчинд УИХ-д ганц боловч суудлаа хадгалж үлдлээ.
Хэрвээ сонгуулийн хуулийг өөрчилчихгүй бол МАХН 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. МАХН-ын гишүүд, дэмжигчдийн хувьд, МАН-тайгаа нэгдэж сонгуульд орохгүй яав даа, хэмээн амаа барж, даргаа харж сууна.
Д. ГАНТУЛГА