ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭС НЭР ТАТАХ ЭСЭХ НЬ ШИЙДЭГДЭНЭ

2016-07-01  

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 14-р тойрог буюу Дорнод аймагт нэр дэвшсэн. Түүнийг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж анхан шатны шүүхээс үзсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэр дэвшигч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шүүхэд хандаад байгаа аж. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч түүний нэрийг татах эсэхийг СЕХ шийдвэрлэх ажээ. Мөн УИХ-ын 49-р тойрог буюу БЗД-т МАН-аас нэр дэвшсэн Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа мөнгө тараасан гэж үзэж анхан шатны шүүхээс нэрийг нь татах үндэслэлтэй гэж үзэн шийдвэрээ гаргасан. Гэвч нэр дэвшигч Д.Оюунхорол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн давж заалдахаар болжээ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч түүний нэрийг татах эсэхийг СЕХ шийдвэрлэх юм байна.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
harhun:UIH iin gishuudiin taling hasval taarna..er n tsalingui yagaad ajillaj bolku gej? oorsdiin bizneseeree hongohoon gegch n amidraad chadah uls tor garaad bh yum..shunal n hatgadag bhaa daa 2016-07-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?