УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ҮҮРГИЙГ Н.ЭНХБОЛД ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

2016-07-01  

Гурван "Э"-гийн эрин үе эхэлж байна. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч, М.Энхболд ерөнхий сайд, Н.Энхболд УИХ-ын дарга. Ялсан намын даргын хувьд, 60 гаруй гишүүнтэй даргын хувьд М.Энхболд хамгийн хүчирхэг ерөнхий сайд болно. Түүний засгийн газар 4 жил тогтвортой ажиллах нь тодорхой болсон учраас Оюутолгойн хувьцааны үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн хоногуудад өсөж эхэлсэн байна.

Харин УИХ-ын дарга хэн байх вэ? гэдэг бол асуудал. Болох бодолтой хүн олон бий гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ, мэргэшсэн нь чухам хэн бэ?

Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын " архаг" хуульчид байж болох. Гэвч тэд нар УИХ-ын даргаар хэрхэн ажиллаж байсныг мэднэ. МАН энэ удаа парламентад мэргэшсэн "шинэ" хүний "эрэлд" морджээ. Туршлагатай, гадаад, дотоодод нэр хүндтэй, гишүүдээ зөв залаад, хурлаа удирдаад, алсын хараатай бодлого баримталж чадах ийм л хүнийг эрж хайж буй ажээ. МАН-д 60 гаруй гишүүн байгаа ч, шүүж тунгаавал, цөөн хүн үлдэнэ. Тэр цөөн дундаас тавьж буй бүх шалгуурт нийцэх цорын ганц хүн бол Нямаагийн Энхболд гэж судлаачид дүгнэж байна.

Тэр парламентад 5 удаа сонгогдсон туршлагатай , мэргэшсэн парламентач. Өнгөрсөн парламентад дэд даргаар ажилласан. Монгол улсын парламентыг олон улсад төлөөлдөг цорын ганц парламентын гишүүн. Олон улсын парламентын гүйцэтгэх хорооны сонгуультай. Тэр утгаараа Олон улсын парламентад танигдаж, зөвшөөрөгдсөн улс төрч. Дээр нь Улсын их хурал бол бодлого боловсруулдаг дээд байгууллага. Гадаад бодлого ч бас УИХ-ын хуралд хамааралтай. Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Н.Энхболдын туршлага ч парламентад бас хэрэгтэй. Энэ бүхнээс үзвэл, Нямаагийн Энхболд шинээр бүрэлдэх УИХ-ын даргаар сонгогдох нь гэдэг ортой болох нь. УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдын үүрэгт ажлыг Нямаагийн Энхболд үргэлжлүүлэх нь.

 

 

Парламентын сэтгүүлч Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Говь:Ёстой болох хүн шүү. Ухаалаг, юманд нухацтай ханддаг, нэр цэвэр, Ямар ч байсан АН-ынхныгаа дарамтлаад байхгүй. 2016-07-01
zochin:10 angia altan medalitai tosson, bagin mundag huuhed bsan gej manai e****n angiinhan yaridag,mongol ornoo,olontoi songogdson tov saihan nutgaa hogjuuleerei,amitan ah duusdee,nutgiin zon olondoo tustai tushigtei yavaarai ta. 2016-07-01
good:good 2016-07-01
Багш:Ёстой зөв хүн. Дэмжиж байна. 2016-07-01
werty:Mash ih sain bolovson huchintei mundag nam shuu, amjilt 2016-07-01
Zochin:enkhbold darga ih hurliin darga baihaar avin tursh****tai hun deee. zuv songolt odoo mergejliin zasgiin gazar baiguulah heregtei 2016-07-01
zochin:N.Enkhbold gishuuniig hurliin darga bolokhod uneheer tokhirohhun gej bodoj ba 2016-07-01
zochin:Erunhii said bolvol iluu tohirnodoo 2016-07-02
bbb:nyamdorj ni deer dee 2016-07-02
Иргэн:МАН улсыг хөгжүүлнэ гэж иргэд их гордож байгаа байхдаа... ХӨӨРХИЙС дөө 20-30 мянган төгрөгөөр худалдсан саналдаа ядуу иргэд гоншгонож байх хоорондуур 60 ТЭРБУМАА ОЛОХ ГЭЖ ӨДӨР ШӨНӨГҮЙ, НОЙР ХООЛГҮЙ "ЮУ Ч ХАМААГҮЙ ШУДРАХ" БОЛНО ДОО 2016-07-02
Зочин:Их тулхтай, намбалаг аятайхан хүн шүү. Болж бна. Баяр хүргье. 2016-07-02
ЗоЧин:Дуугүй хүний доодох нойтон гэдэг л хүндээ хамгийн муухай худалч хүн энэ төр ахиад л бузартангуудаар дүүрэнчиж үнэнийг нь мэдвэл та нар ч... яах болдоо 2016-07-02
Төв Нутаг:Зөв Хүн... Амжилт Хүсье. 2016-07-02
Baasankhuu:Хэрэвээ УИХ-г жинхэнэ утгаар нь уламжлал шинэчлэлийн торгон хэлхээ дээр ажиллуулах эрх ашиг байгаа бол Нямаагийн Энхболдыг сонгох хэрэгтэй Түүнийг олон улсын парламентийн дэд тэргүүн байсныг санах хэрэгтэй түүнийг дэмжих ёстой 2016-07-02
Bid:Mash zob bna.bayar hyrelsuh su batbold zaa****a shuu 2016-07-02
govi:Miee uuruu bolood erunhiilu****d devshsen n deer. Naad nuhur chin hural darg**** hun bish 2016-07-02
Д.Чадраабал:Хамгийн зөв хувилбар байх магадлалтай 2016-07-02
soko:Amjilt tursh****tai parlamenddaa 2016-07-03
Увс:Нямдоржид бонусын огч УИХ-ын дарга болгосон нь дээр байхаа. Онгорсон 4 жилд Нямдорж л байлддаг байсан биз дээ.Н.Энхболдын сурагч дуулдаагуй.Аяганы хариу одортэй гэдэг биз дээ. 2016-07-03
зочин:МЭДЛЭГ, УР ЧАДВАРТАЙ, ТУЛХТАЙ, НЭР ЦЭВЭР ГАР АРИУН ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ 2016-07-03
M:Setgel zutgel hand**** sain baij bolno.Chadvar baigaa yu? 2016-07-04
б.одгэрэл:Зөв хүн 2016-07-04
yaduu ard:MAN UMNUKH zasgiin gazryn uil ajil****agf urgeljluulne gesen biz dee, khuvitsaanykhaa uldegdel 100 000 aa uguuchee, goridlogo teen khuleej suugaa khuurkhii iurgedee uruvduuch, 2016-07-06
zochin:iim l hun mongolin turd heregtei baigaa ym hachin hachin ym songoj bsnaas iim saihan hunees tatgalzah zuil mongolin ard tumend algaa amjilt husei tanid pyldaga zan gargaagui shuu 2017-07-03
zochin :turd heregtei zairan chini ene hun shuu de mongolchuud teneg bishee hunee bas tanina aihtar ard tumen 2017-07-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?