СТАЛИНГРАДЫН ТУЛААН ГЭДЭГ ШИГ БАЯНХОНГОРЫН СОНГУУЛЬ

2016-07-02  

Х.Баттулга. Энэ хүнийг монголчууд сайн муугаар нь мэдэх болсон. Тэр дундаа Баянхонгорчууд. Баянхонгорыг х.Баттулгынх ч гэдэг. Тэр өмчилж, хувьчилж аваагүй ч, х.Баттулга гэдэг тамгыг тэнд дарсан. Хэн ч Баянхонгорт халдаж чадахгүй тийм л тамга дарсан гэдэг.

Харин түүнтэй өрсөлдөнө гэж, түүнийг зорьж очно гэдэг их "тэнэглэл" гэж хэлж болно. MSC группийн Спирт бал бурам компанийн захирал Л.Элдэв-Очир чухам Баттулгыг "онилж " очсон. Сонгууль ч "үхлийн" гэж нэрлэж болохоор өрсөлдөөнтэй болов. Цөөхөн хүний саналаар Х.Баттулгыг давлаа Л.Элдэв-Очир.

Х.Баттулгыг зэмлэж буй Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн бичлэгийг сонгуулийн ПИАР-даа олонтаа ашигласан гэж ажиглагчид дүгнэв. Баттулгын хувьд, энэ сонгууль бол тэмцлийн сонгууль болсон. Түүнийг анх дэвшүүлэхгүй гэсэн. Хуулийнхан шалгаж буй мэдээлэл цацагдсан. Тэр үнэндээ тэмцэж байж дэвшсэн. Дэвштэл, маш том "дийлдэшгүй "хүчтэй" Х.Баттулга мөргөлдсөн байна.

Санал хураалтын дүнгээр тэр ялагдаад байгаа ч, шүүхэд гомдол гаргалаа. Сонгуулийн гэх зөрчил хэр байгааг шүүгчид тунгаах биз, асуудал нь 2900 царцаа гэж Х.Баттулга гомдолжээ.

Жич : Х.Баттулгын гэх харьяаллын хэд хэдэн хүнийг энэ хавар баривчлан саатуулсан бөгөөд, сонгуулийн өмнөхөн Зам тээврийн сайд асан "буурал " гэх А.Гансүхийг яллагдагчаар татсан мэдээлэл бий. Тэднийг маш их хэмжээний мөнгийг шамшигдуулсан хэрэгт шалгаж буй тухай Өглөөний сонинд нийтэлсэн.

Хэрвээ Баттулга УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээ алдвал, түүнийг ч Хууль хяналтын байгууллага татахад бэлэн байгаа бололтой. Тиймээс түүний тэмцэл бол Сталинградын тулаан гэдэг шиг, үхэх сэхэхээ үзэх тэмцэл болсон гэж ажиглагдана.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?