ХОТЫН ДАРГЫГ ӨНӨӨДӨР ТОМИЛОХГҮЙ

2016-07-04  

НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр 11.00 цагт товлогдоод байсан ч хойшиллоо. Учир нь НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс НИТХ-ын дарга Д.Баттулгад хуралдааны товыг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Ингэснээр НИТХ-ын хуралдаан маргааш өдрийн 11:00 цаг болтол хойшлогдож байна. Хуралдаанаар НИТХ-ын шинэ бүрэлдэхүүний бүрэн эрхийг баталгаажуулж, НИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг даргыг томилох юм. МАН-аас УИХ-ын гишүүн Су.Батболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарыг хотын даргад нэр дэвшүүлээд байгаа юм. Маргааш Су.Батболд, Ц.Сандуй нарын хэн нь хотын дарга болохыг шийднэ.

 

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?