Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг угтан нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээний ажлуудыг хийж байна.
Тохижилтын ажлын хүрээнд төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн хэсэг, 4 гол баганын засварын ажил 80 гаруй хувьтай байна. Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт 60 ширхэг тэмдэг тэмдэглэгээ хийж, үерийн уснаас сэргийлэх шуудуу татан, 30 ам метр талбайд нөхөөсний ажил хийж, төв цэнгэлдэх хүрээлэн орчмын 110 ам метр замын эвдрэлийг нөхөж, шагайн байрны эргэн тойронд зүлэгжүүлэлт, ногоон байгууламж хийжээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хийх ногоон байгууламжийн ажил 50 хувьтай байна. Баяр наадмаас өмнө төв цэнгэлдэх хүрээлэнд 24, Их тэнгэрт 8, Чингисийн талбайд 6 био 00 НҮУН-ээс байрлуулах гэнэ. Мөн Хүй долоон худагт А,Б зогсоолын цахилгааны хүчдэлийг нэмж, нийт 900 ам метр талбайд тэмдэглэгээ хийн 1300 метр хайс зөөвөрлөж, 300 тэмдэг тавих үлджээ.
А.САЯН