Ази-Европ түмний 11-р чуулган 7-р сарын 4-нд Улаанбаатар дахь Монгол улсын төрийн ордонд эхэллээ. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганыг нээж үг хэллээ. Тэрээр Ази-Европ түмний чуулганы 20 жилийн ойн үеэр энэ чуулган Монгол улсад болж байгаа нь онцлон тэмдэглээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Чуулган 3 хоног үргэлжлэх бөгөөд Ази-Европт оролцоот, шударга, эрх тэгш арга замыг эрэлхийлэх эв санааны нэгдлийг цогцлоох, Байгалийн нөөцийн шударга хуваарилалт, Үндэсний бүрэн эрх, Уур амьсгалын шударга ёс ба эрчим хүчний тогтолцоог өөрчлөх, Худалдаа ба хөрөнгө оруулалт, Энх тайвныг бэхжүүлэх зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг хийх юм байна.
Ц.БАТТУЯА