НАРШИХААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ

2016-07-04  

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30-32 градус хүрч халахыг холбогдох байгууллагуудаас анхааруулсаар байна. Тиймээс наршихаас өөрийгөө хэрхэн хамгаалах талаар доорх зөвлөмжийг хүргэе. Яагаад наршдаг вэ?

Халуун нар төөнөж байгаа орчинд удаан хугацаагаар ажиллаж, аялж байгаа хүмүүс биед хуримтлагдсан халууны хэмжээг гадагшлуулахгүй бол биеийн халууны зохицуулалт алдагддаг байна. Заримдаа халууны хэмжээ өндөр хэмжээнд хүрээгүй ч нас ахисан, бие тааруухан, ядаргаа ихэссэн, их таргалсан, архи уусан, өлсөж цангасан, ус давс дутагдсан, халуунтай, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг нь нарших өвчинд нэрвэгдэхийн гол шалтгаан аж.

Тиймээс даралт ихтэй хүн гэрээс аль болох гарахгүй, наранд явахгүй байх хэрэгтэй. Мөн хүйтэн жин толгой дээрээ тавьж, шингэн зүйл сайн уух нь чухал. Тэр дундаа хүүхдүүд наршихдаа хурдан байдаг.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Бие сулрах

-Толгой эргэх

-Дотор эвгүй болох

-Хөлс гарах нь багасах

-Анхаарал төвлөрөхгүй болох 

-Биеийн халуун бага зэрэг нэмэгдэх

Хөнгөн наршсан үед биеийн халуун 38.5 С-д хүрч нүүр чинэрэн улайж цээж багтран амьсгалахад хүндрэлтэй болно. Үүний зэрэгцээ царайны өнгө цонхийж, бөөлжис хутган их хэмжээний хөлс гарч, нүүрний арьс хүйтэрч, судасны лугшилт түргэсдэг. Хэрэв наршсан байдал хүндэрвэл өвчтөн манарч унах, шөрмөс татах, биеийн халуун 40С с давах зэрэг шинж тэмдэг илрэх болно.

Яаралтай авах арга хэмжээ:

1.Халуун орчмоос холдуулж, зулай хэсэгт бүлээн усаар шавшин, сэрүүхэн газар хэвтүүлж, мөн хүйтэвтэр давстай ус уулгана.

2.Манарч унасан хүний суга болон хөлний дотор хэсэгт хүйтэн жин тавих юм уу спиртээр биеийг нь арчихын зэрэгцээ салхин сэнсээр үлээлгэж болно.

3.Өвчтөн сэрсний дараа, буцалсан хүйтэн ус уулгаж, үүний зэрэгцээ наршихаас сэргийлэх сэргийлэх эм бэлдмэлүүд өгч болно.

4.Хүнд наршсан хүнд бол дээрх аргуудыг хэрэглэх болон даруйхан эмнэлгийн тусламжийг үзүүлэх хэрэгтэй.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?