ОН ГАРСААР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 143 ХҮН АМИА АЛДЖЭЭ

2016-07-06  

2016 он гарсаар эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 143 хүн амиа алджээ. Үүнээс 37 нь хотод осолдож амиа алдсан бол үлдсэн 106 хүн нь орон нутгийн замд харамсалтайгаар эндсэн байна. Зөвхөн зургадугаар сард гэхэд орон нутгийн замд 43 хүн зам тээврийн ослын улмаас амь эрстжээ.  

Амралт зугаалгаар хөдөөг зорих хөдөлгөөн эрс ихэсдэг энэ үед зам тээврийн осол нэмэгддэг гэдгийг албаныхан хэлж байна. Энэ нь жолооч нар хотоос гараад л хурд хэтрүүлдэг, согтууруулах ундаа хэрэглэдэг, суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэдэг, анхаарал нь сулардаг зэргээс үүдэлтэй аж. Мөн холын замд техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж яваагүйгээс ч нэлээд осол гардаг байна.

Тиймээс иргэд орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөлд хөдөлгөөний хурдыг зөв тохируулан аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

 

 

А.САЯН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?