ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН 3 ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

2016-07-06  

АНУ-ын Сан Диего хотод Дэлхийн шилдэг 24 тамирчны дунд явагдсан “Extreme Memory Tournament” тэмцээнд манай тамирчдын гаргасан амжилтын буухиа тасарсангүй.

Тус тэмцээнээс хэдхэн хоногийн дараа АНУ-ын Лос Анжелес хотод 7 дугаар сарын 2-3-ны хооронд зохиогдсон Америкийн ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай өсвөрийн тамирчин, ОУ-ын Их Мастер Б.Шижир-Эрдэнэ оролцон дунд насны ангилалд үнэмлэхүй амжилт гарган дэлхийн 3 дээд амжилтыг шинэчлэн тогтоож нийлбэр дүн (5786 оноо)-гээр аваргын цом хүртлээ.

Тэрээр "Хоёртын тоолол" төрөлд 5 минутад 900 цифр тогтоон алдаагүй санаснаар урьд өмнө нь Т.Энхжингийн /822 цифр/ эзэмшиж байсан рекордыг шинэчилжээ. Мөн 15 минутын "Тооны Марафон" төрөлд 840 цифр цээжлэн алдалгүй санасан бол ой тогтоолтын спортын хамгийн сонирхолтой төрөл болох "Хурдны хөзөр" төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг 23 секундэд цээжлэн алдаагүй санаснаар Хятадын тамирчин Ли Лин Пэй-гийн эзэмшиж байсан 25 секундын рекордыг шинэчилж чадсан байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?