ТАЙВАН ЗАМААР ЗАСГИЙН ЭРХ ШИЛЖДЭГ АРДЧИЛЛЫН ГАЙХАМШГИЙГ ҮЗҮҮЛСЭН СОНГУУЛЬ БОЛЛОО ГЭЖ БИ САНАМСАРГҮЙ ХЭЛЭЭГҮЙ ШҮҮ

2016-07-06  

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг Нийслэл хотын захирагч асан Э.Бат-Үүл удирдан явууллаа. 

Анхдугаар хуралдааны уур амьсгал олонх болсон МАН-ын төлөөлөгчид Ц.Сандуйг өмгөөлж магтсан, сөрөг хүчин болсон АН-ын төлөөлөгчид ам асуусан өнгө аястай өрнөлөө. Хурлыг ахалж байгаа Э.Бат-Үүл шинээр сонгогдсон төлөөлөгчдөд хатуухан хэдэн үг хэлээд авлаа. 

Э.Бат-Үүл : Анхдугаар хурлыг яагаад ахмадаар нь удирдуулдагыг шинээр сонгогдсон төлөөлөгчид мэдэхгүй байх шиг байна. Энэ бол Монгол улсын олон зуунаас уламжилж ирсэн төрт ёс юм шүү. Сонгууль үнэхээр цунами болсон. Та нар олонх болсон. Та нар түүндээ хөөрөөд юу болсныг ерөөсөө ойлгохгүй байна. Ялалтандаа төөрчихжээ. Би та нарын заримыг төрөө ч үгүй байхад ухуулга хуудас тараагаад явж байлаа. 

Өнөөдрийг хүртэл энэ нийгмийн хамгийн төвөгтэй амьдрал улс төрийн гал усанд дундуур туулсаар ирсэн. Та нар өсөж өндийхдөө миний нэрийг дуулсаар ирсэн. Энэ улс орон аюулын эрмэг рүү, хагарал сүйрлийн ирмэг рүү явах гэж байхад нь зогсоож байсан тийм хүний нэг байна. Энэ туршлагаар бол та нарын хэн нь ч надтай эгнэхгүй. Би бардам хэлж байна. Энэ улс төр эвгүйтвэл юу болдгийг би сайн мэднэ. Та нар нэг юм ойлгох хэрэгтэй. Сонгууль мажоритар системээр явсан. Энэ бол улс төрийн хүчээр та нар олонхийн санал авсан гэсэн үг биш. Цаана нь та нарт санал өгөөгүй 50 хувь байгаа. Нэн ялангуяа нийслэл дээр биднийг ялагдсанд харамсаж байгаа харамсал маш их байгаа. Үүнийг сайн тооц, сайн ойлго!

Нийгмийн эсэргүүцлийг зохион байгуулах туршлага, нэр нөлөөгөөрөө жинтэй хүмүүс гудамжинд гарсан байгаа. Үүнийг битгий мартаарай. Та нарын энд гаргаж байгаа овилгогүй, давлиун зан бүхэн нийгмээ аюулд учруулна, эсэргүүцлийн галыг улам өдөөнө шүү. Үүнийг битгий мартаарай!

Та нар өөрсдөө юу болсныг сайн ухаар. Та бүхэнд тайван замаар эрх мэдлээ шилжүүлж байгаа нь ардчиллын гайхамшиг шүү гэж хэлж байхад энд олуулаа дайрч, найрал дуу шиг орилж байгаа чинь маш том алдаа битгий ингээрэй та нар. 

Би хэлье та нар пянг нь даахгүй шүү. Би дахиад хэлье. Тайван замаар засгийн эрх шилждэг ардчиллын гайхамшгийг үзүүлсэн сонгууль боллоо гэж би санамсаргүй хэлээгүй шүү

 

 

Л.Гантуяа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ үүл одоо занаад байгаа юм уу даа. 2016-07-06
zochin :ooroo ooriigoo dugnene gj yu bdag yum chadsan gj hen heleed bga yum 2016-07-06
Amgalan:Buuhdaa hurtel show hiichih yumaa.... Uneheer oilgomjgui humuus yumaa... Turiin ajiliig hurtel show bolgoj chadaj bn shuu... 2016-07-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?